Хятадын эдийн засаг хямарч буй явдал нь Тайвань руу түрэмгийлэх магадлалыг улам нэмэгдүүлж болзошгүй
2023, 8 сарын 24. 4:310

Хятадын эдийн засгийн байдал муудаж байгаа энэ үед иргэдийнхээ сэтгэл дундуур байдлыг намжаахын тулд Тайвань руу довтлох магадлал нэмэгдэж байна хэмээн барууны хэвлэлүүд дүгнэх болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр хэдэн арван жилийн турш Хятадыг үсрэнгүй хөгжилд хөтөлсөн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгуурласан өсөлт саарч, эдийн засгийн хямрал бага багаар даамжирч буй тус улс нь Тайвань руу довтлох магадлал нэмэгдэж байна хэмээн онцолсон байна. АНУ-ыг гүйцэж, дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлэгч улс болох Ши Жиньпиний хүсэл биелэх нь тийм ч хялбархан биш байгаа тул хүчирхэг удирдагч хэмээн дотооддоо ч тэр гадаадад ч тэр хүлээн зөвшөөрөгдсөн түүний хүч сулрах нь цаг хугацааны асуудал болоход ойрхон байна. Үүнийг шийдэхийн тулд дотооддоо дарангуйлал үйлдэх, гадаадад түрэмгийлэл үйлдэж ч болзошгүй юм.

Уг мэдээнд дурдсанаар дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас болж Хятад улс нь өрийн ноцтой асуудалтай тулгарсны зэрэгцээ төрөлт багасаж, АНУ-Хятадын хоорондох зөрчилдөөн даамжирч буйн улмаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлтийн хурд удаашрах шинж тэмдэг ажиглагдсаар багагүй хугацаа өнгөрсөн билээ. Британийн Capital Economics зөвлөх компани 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт жилд 2 орчим хувь болж буурна гэж таамагласан байна. Харин өнгөрсөн оны Хятадын засгийн газраас ДНБ-ий өсөлтийн хурдыг 3.0 хувьд хүргэнэ хэмээн зарлаж байсан юм.

Хонконгийн Их Сургуулийн Хэвлэл мэдээлэл судлалын төвийн захирал Кейт Ричберг 18-ны өдөр The Washington Post сонинд хэлэхдээ, "Хятадын эдийн засагт хямрал нүүрлэж буй энэ үед Ши Жиньпин болон Хятадын Коммунист нам эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэх нэрийдлээр өөрсдийн дэглэмийг зөвтгөхөд тун бэрх болж магадгүй” хэмээв. Ялангуяа залуучуудын ажилгүйдэл (21.3 хувь) болон үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал нэгэн цаг үед нэмэгдэж байгаа явдал нь томоохон эрсдэлт хүчин зүйл болж болзошгүйг дурдаж, "Дотооддоо асуудалтай тулгарсан дарангуйлагчид анхаарал сарниулахын тулд гадаад орчинд үймээн самуун дэгдээх хувилбарыг ихэвчлэн ашигладаг. Хятадын эдийн засгийн хямрал даамжирч байгаа нь Тайваньтай зөрчилдөх эрсдэлийг нөгөө талаар нэмэгдүүлж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Washington Post сонины тоймч Дэвид Игнатиус "Хятадын эдийн засгийн хямрал АНУ болон түүний холбоотнуудад ашигтай гэж бид харж болохгүй. Хятадын эдийн засгийн уналт нь Ши Жиньпинд илүү үндсэрхэг үзэл гаргах томоохон “боломжийг” ч өгч мэдэх юм” хэмээн өгүүлэв. Тэрээр үргэлжлүүлэн “Ши Жиньпиний зүгээс Хятадын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг авчирч чадахгүй бол Тайванийг “өгөх” сэдэл төрж магадгүй юм” хэмээн нэмж дурдсан байна.

Өнгөрсөн зургадугаар сарын эхээр АНУ-ын дипломат судалгааны төв болох Гадаад харилцааны зөвлөл ч мөн Хятад улс эдийн засаг урт хугацааны хямралд өртөх магадлалтай байгаагийн улмаас Коммунист Нам өөрийн дангаар ноёрхсон байдлыг зөвтгөхийн тулд Ши Жиньпин санаанд оромгүй үндсэрхэг үзэл гаргаж мэдэх талаар онцолж байв. Тодруулбал эдийн засгийн хямрал даамжрах тусам Тайванийн асуудалд анхаарлаа хандуулж, коммунист засаглалдаа дэмжлэг үзүүлэх магадлалтай гэсэн байна.

АНУ-ын засгийн газар ч Хятадын эдийн засгийн байдалд ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч 10-ны өдөр Хятадын эдийн засаг хямралд өртөж буй талаар дурдаад, уг асуудал тус улсын эрх баригчдыг муу үйл хийхэд түлхэц болох "тэсрэх бөмбөг" ч байж мэдэх юм хэмээн өгүүлэв.

Тэрчлэн яг одоо ч Хятадууд Тайванийн эсрэг цэргийн сүр хүчийг үзүүлсээр байгаа билээ. Тухайлбал өнгөрөгч 19-ний өдөр эрх баригч Тайванийн Ардчилсан дэвшлийн намаас дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Лай Чин-дэ АНУ-аар дамжин энэ сарын 12-18-ны хооронд Өмнөд Америкт айлчилж байгаатай холбогдуулан Хятад улс Тайвань орчмын ус болон агаарын орон зайд 45 цэргийн нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцыг байршуулан цэргийн сургуулилалт хийсэн билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49