Тойм мэдээ
2023, 12 сарын 4. 11:200

Amazon компани Microsoft, Google-ийн араас хиймэл оюун ухаанд суурилсан чатботын салбарт хөл тавьжээ

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Amazon-ийн үүлэн технологийн салбарын Amazon Web Services (AWS) компани нь Невада мужийн Лас Вегас хотноо жил бүр зохион байгуулагддаг "AWS ReInvent" үүлэн технологийн хөгжлийн талаарх бага хурлын үеэр корпораци, албан байгууллагуудын үйл ажиллагаанд чиглэсэн хиймэл оюун ухаанд суурилсан “Q” чатботыг танилцуулсан болохыг онцлов.

Хятадаас сар бүр 50 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө хилийн чанад руу урсах болжээ

Хятадын эдийн засгийн ирээдүй тодорхойгүй байна гэх болгоомжлол газар авахын хэрээр тус улсын чинээлэг иргэд хилийн чанад руу их хэмжээний мөнгө гаргаж алт болон Японд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байна хэмээн New York Times сонин мэдээлэв.

Хүйтэн дайны үед АНУ-ын дипломат харилцаанд гол үүрэг гүйцэтгэж байсан төрийн нарийн бичгийн дарга асан нас баржээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер 100 насандаа амьсгал хураажээ. Түүний хувьд хүйтэн дайны үед АНУ-ын дипломат харилцаанд гол үүрэг гүйцэтгэж байсан гавьяатай нэгэн юм.

Биткоиноор төлбөр төлөхөд нэг шилжүүлэг нэг усан сан дүүргэх хэмжээний ус зарцуулдаг

Саяхан Амстердамын Их сургуулиас хийсэн судалгаагаар биткоины шилжүүлэг нэг бүр нэг усан сан дүүргэх хэмжээний ус зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Энэ нь банкны картаар хийдэг гүйлгээтэй харьцуулахад даруй 6 сая дахин их хэмжээний ус зарцуулдаг гэсэн үг юм.

Саудын хөрөнгө оруулалтын сангаас Хитроу нисэх буудлын 10 хувийг худалдан авах болжээ

Лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан Испанийн дэд бүтцийн акул Ferrovial компаниас Британийн Хитроу нисэх буудлын 10 хувийн хувьцааг худалдан авах болсон гэжээ.

Disney компанийн гүйцэтгэх захирал 2026 онд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ

Лхагва гарагт Walt Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Игер 2026 онд гэрээнийх нь хугацаа дуусахад ажлаа бүрмөсөн хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. Энэ талаар тэр New York Times сониноос зохион байгуулсан Dealbook гэх бага хурал дээр өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Google компани маргаашнаас эхлэн 2 жил “идэвхгүй” байсан бүртгэлүүдийг устгаж эхэлнэ

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Google компани өнгөрөгч 5-р сард зарласан "Идэвхгүй бүртгэлийг зохицуулах”бодлогынхоо хүрээнд ирэх сарын 1-нээс эхлэн хамгийн багадаа хоёр жил ашиглагдаагүй бүртгэлийг үе шаттайгаар устгахаар болсныг онцолсон байна.

Энэтхэг улс гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо бүтээхээр төлөвлөж байна

Орон нутгийн цагаар 29-ний өдөр Таймс оф Индиа сонин болон бусад эх сурвалжид Энэтхэгийн засгийн газар шинэ нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхэд 400 тэрбум рупи буюу 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай мэдээлсэн байна.

Криштиану Роналду 1 тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий хэргээр шүүхэд дуудагджээ

Хөлбөмбөгийн алдарт тамирчин Криштиану Роналду 1 тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий хэргээр шүүхэд дуудагджээ. Үүний шалтгаан нь нэхэмжлэл гаргагч нарын зүгээс түүнийг Binance биржийг сурталчилж, тэднийг ихээхэн алдагдалтай хөрөнгө оруулалт хийхэд нөлөөлсөн гэж буруутгасан юм. Улмаар нэхэмжлэгчид Криштиану Роналдугаар 1 тэрбум ам.долларын хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй байгаа ажээ.

Балба улс түүхэндээ анх удаа ижил хүйст хосын гэрлэлтийг бүртгэжээ

Лхагва гарагт Балба улс түүхэндээ анх удаа ижил хүйст хосын гэрлэлтийг бүртгэжээ. BBC сувгаас мэдээлснээр анхны ижил хүйст хосын гэрлэлтийг тус улсын Лумжунг дүүргийн бүртгэлийн газар бүртгэсэн гэсэн юм.

Эли Коэн: Израиль улс барьцаалагдаад буй бүх хүнээ эргүүлэн авах хүртэл дайныг үргэлжлүүлнэ

Израилийн Гадаад хэргийн сайд Эли Коэн Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын 30 дахь уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Македон улсын нийслэлд хүрэлцэн ирж, хэвлэлийнхэнд яриа өгчээ. Яриандаа тэрээр Израиль улс барьцаалагдаад буй бүх хүнээ эргүүлэн авах хүртэл дайныг үргэлжлүүлнэ хэмээсэн байна.

Ажилгүйдэлд нэрвэгдээд буй Хятад залуучууд “сохор азандаа” найдан сугалаа авах нь олширчээ

China News Network мэдээллийн агентлагийн 30-ны өдөр мэдээлснээр, энэ онд Хятадад сугалааны борлуулалт өнгөрсөн жилийнхээс 50 гаруй хувиар нэмэгдсэн болохыг онцолжээ.

Евро бүсийн 11-р сарын ХҮИ сүүлийн 2 жил 4 сарын хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрчээ

Евро бүсийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрөгч 11-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад өсөлт нэлээд удааширснаас гадна сүүлийн хоёр жил дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

Израиль: Хамас бүлэглэлийн эсрэг жил гаруй үргэлжлэх урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байна

Их Британийн Financial Times сонины мэдээлснээр Израиль улс Хамас бүлэглэлийн эсрэг жил гаруй үргэлжлэх урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны эхэн үе хүртэл Газын зурваст эрчимтэйгээр дайралт хийхээр шийдсэн талаар онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21