2024/03/15: Тойм мэдээ
3 сарын 16. 9:000

АНУ: Apple Watch дахин нэг хүний амийг аварчээ

АНУ-д Apple Watch автомашины осолд өртсөн эзнийхээ талаар 911-д мэдээлэл хүргэж, амь насыг нь аварсан тохиолдол дахин бүртгэгджээ.

Итали: Хятадын Chery компанитай хамтран автомашины үйлдвэр байгуулахаар хэлэлцэж байна

Италийн засгийн газар Хятадын автомашин үйлдвэрлэгч Chery компанитай хамтрөн автомашины үйлдвэр байгуулахаар хэлэлцээр хийж байгаа гэх мэдээлэл байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлээд байна

ОХУ-ын бүс нутгуудад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжлэх юм. Түүнчлэн цахимаар санал хураалт явуулахаас гадна, Донбасс, "Шинэ Оросын" оршин суугчид анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна.

Гадаадын эрх баригчдад Британийн сонин, сэтгүүлийг эзэмшихийг хориглоно

Дээрх алхам нь "Дейли Телеграф", "Сандэй Телеграф" сонинууд, мөн "Спектейтор" сэтгүүлийг "РэдБёрд Ай-Эм-Ай" хөрөнгө оруулалтын сан худалдан авахаас сэргийлэх зорилготой юм. Энэ сангийн 75 хувийг Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ дэд ерөнхийлөгч, шейх Мансур бен Заид Аль Нахайян эзэмшдэг ажээ.

Европын парламент хиймэл оюун ухааны тухай хуулийг баталжээ

Европын парламентын 523 гишүүн дэмжиж, 46 гишүүн эсрэг санал өгснөөр хиймэл оюун ухааны тухай хуулийн төслийг баталжээ. Шинэ хууль нь тус холбооны гишүүн 27 улсын иргэдийг хурдацтай өөрчлөгдөж буй уг технологитой холбоотой болзошгүй эрсдэлээс хамгаалах, мөн инновацыг улам хөгжүүлэх зорилготой байна.

ОУВС-гийн дараагийн тэргүүн ирэх сард тодорно

Олон улсын валютын сангийн /ОУВС/ дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг эхлүүлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын эцэс гэхэд нэр дэвшигчийг сонгохоо төлөвлөж байна гэж ОУВС-гийн Удирдах зөвлөлөөс мэдэгджээ.

Парисын Олимпын үеэр дроны халдлагаас сэргийлэх сургуулилалт хийв

Энэ зун болох Парисын Олимп, Паралимпын наадмын үеэр дроны халдлагаас сэргийлэх зорилго бүхий аюулгүй байдлын сургуулилалтыг пүрэв гарагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулжээ.

Удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчний эмийг Японд туршиж эхэлжээ

Японы их сургуулиудын судлаачид удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчнийг илааршуулах шинэ эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

Хүний хөгжлийн индексээр Швейцар тэргүүлжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /НҮБХХ/ хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцууллаа. Уг индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог.

Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоотой хуулийн төслийг дэмжжээ

Испанийн парламентын доод танхим буюу Депутатуудын конгресс 2017 онд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгад оролцсон каталончуудад өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг пүрэв гарагт баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47