2023/10/10: Тойм мэдээ
2023, 10 сарын 11. 11:140

Хөдөлмөрийн зах зээл дэх хүйсээр ялгаварлан гадуурхалтын талаар анхлан судалсан профессор Голдин Нобелийн шагнал хүртлээ

Энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнаар шалгарсан Харвардын их сургуулийн профессор Клаудиа Голдин хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгааг түүхэн өнцгөөс судалж, эдийн засгийн ертөнцөд “шилэн тааз”-ыг эвдсэн хүн хэмээн үнэлэгддэг билээ. Тэрээр Америкийн 200 гаруй жилийн түүхэн баримт, мэдээллийг цуглуулж, хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдэд тэгш бус хандаж буй байдал цаг хугацааны явцад хэрхэн, яагаад өөрчлөгдсөнийг шинжилж, тодорхойлсон хөдөлмөрийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн юм.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Хятадын BYD компанийн борлуулалт 2 саяыг давжээ

Цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч BYD компани энэ он гарсаар 2 сая гаруй автомашин борлуулжээ. Caixin зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 9-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч 9-р сард тус компани 287.454 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар өссөн үзүүлэлт болсныг онцолсон байна.

Мьянмарын дэглэм хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмжээ

Шийдвэрийн хүрээнд Мьянмарын төрийн өмчит сонины газраас мэдээлснээр хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн доод хэмжээ энэ сарын нэгний өдрөөс улс даяар мөрдөгдөж эхэлсэн юм. Улмаар Мьянмар улс дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдрийн 5,800 кят болжээ.

Теsla компанийн Хятад дахь үйлдвэрийн борлуулалт өнгөрөгч 9-р сард 11 хувиар буурчээ

CNCB сувгийн Хятадын Автомашины Холбооны тайлангаас иш татан мэдээлснээр, Теsla-гийн Хятад дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн 9-р сард 74.073-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буурсан болохыг онцлов.

Unity компанийн гүйцэтгэх захирал Жон Ричителло тэтгэвэртээ гарах болжээ

Unity видео тоглоом хөгжүүлэгч хөдөлгүүрийн толгой компани болох Unity компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга Жон Ричителло тэтгэвэртээ гарах болжээ. Улмаар тус компаниас гаргасан мэдээллээс үзвэл, ноён Ричителло уг мэдэгдэл гарсан даруй ажлаа хүлээлгэн өгнө гэсэн байна.

ОУВС: Их Британи улсын бодлогын хүү ирэх 5 жилийн хугацаанд өндөр хэвээр байна

ОУВС-аас таамагласан дагуу Их Британи улс ирэх онд “Их 7” бүлгийн гишүүн орнууд дундаас хамгийн өндөр инфляцтай, эдийн засгийн хамгийн удаан өсөлттэй улсаар тодрох болно гэсэн байна. Гэвч Их Британийн Сангийн яамнаас эл таамаглалыг няцаасан бөгөөд тэдний мэдэгдсэнээр ОУВС-аас дэвшүүлсэн таамаглал нь Их Британийн эдийн засгийн сүүлийн үеийн мэдээлэлд үндэслээгүй гэсэн юм.

Huawei ирэх онд дэлхийн зах зээлд нийт 70 сая ширхэг ухаалаг гар утас нийлүүлэх зорилт тавьжээ

Хятадын Huawei брэнд ирэх онд олон улсын зах зээлд нийт 60-70 сая ухаалаг утас нийлүүлэхээр зорьжээ. Ингэснээр тэд энэ он болоод өнгөрөгч онд дэлхийн зах зээлд нийлүүлсэн ухаалаг утасныхаа тоог даруй 2 дахин өсгөх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21