2024/03/29: Тойм мэдээ
3 сарын 30. 8:000

Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ

Жинсэн өмд, юүдэнтэй цамцаар төсөөлөгддөг Цахиурын хөндийн хувцас загвар илүү албан ёсны, дэгжин болж хувьсан өөрчлөгдөж эхэлжээ. Цахиурын хөндийг дөнгөж хөгжиж байх үед гарч ирж байсан технологийн компаниудын үүсгэн байгуулагчид өдгөө дунд эргэм насныхан болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр эрхмүүд насныхаа онцлогт тохирсон загварыг сонгон өмсөхийн хэрээр Цахиурын хөндийн хувцасны соёл улам тансаг, дэгжин болсоор байна.

Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа

Тус автомашин нь нэг цэнэглэлтээр 800 километр замыг туулж, дээд тал нь цагт 265 километр хурдлах чадвартай аж. Түүнчлэн 2.78 секундэд 100 километр цагийн хурдыг авах чадвартай гэв.

“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо

Орон нутгийн цагаар өчигдөр буюу 28-ны өдөр Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүгч Луис Каплан "Энэ хүн ирээдүйд олон үл бүтэх үйлдлийг хийх эрсдэлтэй" гээд түүнд дээр дурдсан ялыг оноож буйгаа мэдэгдэв. Түүнчлэн түүний 11.02 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ

"Эдгээр мэдэгдэл худал гэдэг нь илэрхий. Оросын Засгийн газар эдгээр мэдэгдлийг огт худал гэдгийг мэдэж байгаа гэж бодож байна" гэж Төрийн департаментын төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн байна. "Энэ халдлагын ард Украин байгаагүй, Их Британи ч, АНУ ч байгаагүй" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.

Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ

"Баривчлагдсан террористуудыг байцааж, тэднээс хураан авсан техник төхөөрөмжүүдийг шалгаж, санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой гэдгийг нотлох баримтуудыг бүрдүүлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

Зорчигчдын дундаас ганцаараа амьд үлдсэн найман настай охин хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүүн хойд нутгийн Лимпопо мужид явж байсан автобус гүүрний хашлагыг даван газарт унаж шатсан байна.

Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ

Израил, ХАМАС-ын дайны галыг нэн даруй зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолд хориг тавихаас АНУ татгалзсаныг эсэргүүцэн Израилын тал цэргийн мэргэжилтнүүдээ илгээх шийдвэрээ даваа гарагт цуцлаад байсан юм.

Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?

Ажиглалтад орсон эрийн хувьд 87 настай байсан бөгөөд тэрээр унаж татах өвчинтэй нэгэн байсан юм. Улмаар амьдралынхаа сүүлийн мөчид тэр зүрхний шигдээсээр амьсгал хураахад эмч нар түүний тархинд тархины бичлэг хийсэн байна. Тийнхүү зүрхний шигдээс болсноос хойш 15 минутын дараа тархины бичлэг хийхэд бичлэгт бууснаар тархины долгионд гамма хэлбэлзэл ихэссэн байжээ.

Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ

Саяхан хоёр ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел өөрийн сэтгэлт залуутай ханилан сууж, хуримын ёслолоо хийсэн тухай мэдээгээ олон нийттэй хуваалцсан байна. Үнэн хэрэгтээ Абби Хэнсел 3 жилийн өмнө хуримаа хийсэн ч хуримын зургаа одоо л цацаж байгаа нь энэ ажээ.

3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Украины эдийн засаг өнгөрсөн жил буюу дайны хоёр дахь жилд 5.3 хувиар өссөн болохыг онцолжээ. Энэ нь үр тарианы экспорт сэргэж байгаатай холбоотой хэмээн дүгнэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21