2023/11/02: Тойм мэдээ
2023, 11 сарын 3. 10:300

BYD компани нийт ашгийн хэмжээгээрээ Теsla-г ардаа орхижээ

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 1-ний өдөр мэдээлснээр, цахилгаан автомашины салбартаа Хятаддаа тэргүүлэгч BYD компани энэ оны гуравдугаар улиралд 10 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласнаар нийт ашгийн харьцаагаараа АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компаниас давсан байна.

Яг Одоо: БНСУ-ын Сөүл хотноо “Global HR Forum 2023” хүний нөөцийн чуулга зохион байгуулагдаж байна

БНСУ-ын Боловсролын яам, KED буюу Солонгосын Эдийн засгийн өдөр тутмын сонин, Солонгосын Мэргэжлийн боловсрол, сургалтын судалгааны хүрээлэн хамтран “The Global HR Forum” буюу олон улсын хүний нөөцийн чуулгыг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл яг одоо БНСУ-ын Сөүл хотноо тус чуулга 18 дахь жилдээ зохион байгуулагдаж, Zangia.mn-ийн төлөөлөлүүд уг чуулгад оролцож байна.

Хамас: Израилийн Батлан хамгаалах хүчин дүрвэгсдийн хуаранд цохилт өгснөөр 195 гаруй хүн амиа алдаад байна

Пүрэв гарагт Хамас бүлэглэлээс мэдэгдсэнээр Израилийн Батлан хамгаалах хүчин лхагва гарагт Жабалиа дүрвэгчдийн хуаранд цохилт өгснөөр дор хаяж 195 палестин амиа алдаж, 777 хүн шархадсан гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн албаныхны тодорхойлсноор уг цохилт нь дайны гэмт хэрэгт тооцогдож магадгүй гэсэн юм.

Япон улс инфляцтай тэмцэхээр 113 тэрбум ам.доллар төсөвлөжээ

Пүрэв гарагт Япон улсын ерөнхий сайд Фумио Кишидагийн мэдэгдсэнээр тус улсын засгийн газар инфляцаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын эрчийг бууруулахаар нийт 17 гаруй их наяд иенийг төсөвлөсөн гэжээ. Улмаар тэд төлөвлөгөөнийхөө хүрээнд зарим татварыг танах юм.

Carlsberg компанийн гүйцэтгэх захирал: ОХУ бидний бизнесийг хулгайлсан

Данийн шар айргийн Carlsberg компанийн хувьд өнгөрөгч оноос хойш ОХУ дахь Балтика охин компаниа зарахаар оролдож, эцэст нь бизнесээ худалдах хуулийн этгээд олоход ерөнхийлөгч Владимир Путины зүгээс тэдний хувьцааг түр хураах шийдвэр гаргасан байна.

CNBC: Гэр бүлээрээ зорчиход хамгийн таатай авиакомпаниудыг жагсаахад Азийн авиакомпаниуд давамгайлжээ

Жагсаалттай дэлгэрэнгүй танилцваас, нэгдүгээр байранд Японы Japan Airlines авиакомпани бичигдсэн байна. Тэд нийт 18 оноо авахаас 15 оноо авчээ. CNBC сувгаас тайлбарласнаас тэд 3 оноог “бага насны хүүхдээ өвөр дээрээ авч зорчих төлбөр”-өөс үүдэн алдсан гэнэ.

Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон баталсныг түдгэлзүүлжээ

Ерөнхийлөгч Владимир Путин тус хуулийг баталснаар баримт бичиг нь олон нийтэд албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Гэхдээ ОХУ-ын зүгээс соёрхон баталснаа түдгэлзүүлж буй явдал нь тэд гэрээнээс гарч байгаа гэсэн үг биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08