2024/03/22: Тойм мэдээ
3 сарын 25. 11:140

Зургийн жааз, ханын цаас, буйдангийн хөөсөнцөр иддэг бяцхан охин юуны учир ингэдэг вэ?

Анагаахын шинжлэх ухаанд пика хэмээн нэрлэгддэг хооллох эмгэгийн улмаас гипс, хөөсөнцөр, хөвөн, даавуу гэх мэт хүнсний бус элдэв бүтээгдэхүүн иддэг 3 настай Их Британи охины түүхийг та бүхэнд хүргэж байна. Орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн өдөр тутмын New York Post сонин пика эмгэгтэй бяцхан охин Винтерийн түүхийг нийтэлжээ. Пика эмгэгтэй хүн хоол хүнснээс илүү шороо, хог хаягдал, цаас, үс зэргийг зогсоо зайгүй иддэг аж.

Турк: Бодлогын хүүгээ 5 пунктээр нэмэгдүүлж, 50 хувьд хүргэжээ

Туркийн Төв банк 21-ний өдөр бодлогын хүүгээ 5 пунктээр нэмэгдүүлж 50 хувьд хүргэжээ. Айл өрхүүдийг эдийн засгийн хүнд байдалд оруулж буй инфляцын өсөлтөөс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ ийнхүү дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Э.Макроны боксын ур чадварыг францчууд янз бүрээр дүгнэжээ

Түүний албан ёсны гэрэл зурагчин Соазиг де ла Муассоньерийн “Инстаграм” хуудсанд нийтлэгдсэн хар цагаан зургуудад Э.Макрон бараан өнгийн ханцуйгүй бариу цамц, бээлий өмсөөд боксын бэлтгэл хийж буйг харуулжээ. Нэгэн зурагт Ерөнхийлөгч баруун гараараа мешокийг цохиж байхдаа шүдээ хавирч байгааг, харин нөгөө зурагт цохилт хооронд төвлөрч буй дүр төрхийг нь харуулсан байна.

Гахайн бөөрийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ

Уг мэс заслыг бөөрний эдгэршгүй өвчтэй, 62 настай Рик Слейман гэдэг эрэгтэйд хийсэн байна. Мэс заслын дараа түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарах бололтой.

АНУ-ын Хууль зүйн яам Apple компанийг шүүхэд өгчээ

АНУ-ын Хууль зүйн яам "ухаалаг гар утасны зах зээлийг монополчилж, өрсөлдөөнийг хязгаарлаж, хясан боогдуулсан" гэж буруутган Apple компанийг шүүхэд өглөө.

Босни-Херцеговиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ

Пүрэв гарагт Европын удирдагчид Босни-Херцеговин улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо. Гэхдээ Балканы хойгийн тус улс илүү чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлсний дараа хэлэлцээ эхэлнэ гэдгийг онцолжээ.

Цахилгаан барааны хаягдал ихсэж байгааг НҮБ анхааруулжээ

НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Сургалт, судалгааны байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, дахин боловсруулалтын хэмжээ нь хаягдсан гар утас, компьютер, телевизор болон бусад төхөөрөмж зэрэг цахилгаан барааны хаягдлын хэмжээтэй харьцуулахад хол хоцорч байна.

Э.Блинкен: Газын зурваст гал зогсооход ойрхон байна

ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг сулласны хариуд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад ойртож байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт мэдэгджээ.

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гурван сарын турш олны өмнө гарсангүй

Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэргий, өдгөө 51 настай Ким Кон Хи Нидерландаас буцаж ирэхдээ нөхрийн хамт хамгийн сүүлд харагдсан байна. Энэ нь гурав орчим сарын өмнөх явдал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21