2023/10/20: Тойм мэдээ
2023, 10 сарын 23. 10:120

Израиль руу газрын тос экспортлохоо зогсоохыг Ираны тал уриалснаар олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсжээ

Арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх West Texas Intermediate маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 88.22 ам.долларт хүрч, өмнөх арилжааны өдрөөс 1.83 хувиар өссөн бол 12-р сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны үнэ мөн өмнөх өдрөөс 1.77 хувиар өсч 91.49 ам.долларт хүрч хаагдсан байна.

Байден “газар-газар” ангиллын, алсын тусгалын “ATACMS” пуужинг Украинд илгээжээ

Associated Press болон New York Times агентлагуудын мэдээлснээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит илтгэлдээ "АНУ-аас Украинд нийлүүлсэн “ATACMS” пуужинг байлдааны талбарт Оросын эсрэг ашиглаж байна" хэмээн мэдэгдсэнийг онцолсон байна. Тэрээр “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай байгуулсан гэрээ маш нарийн хэрэгжиж байна. “ATACMS” бол үүний томоохон нотолгоо юм” хэмээн энэ үеэр цохон тэмдэглэжээ.

Египет-Газын зурвасыг холбосон хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 20-ны өдөр нээнэ

Египетийн засгийн газрын мэдлийн Аль-Кахира телевизээс иш татан орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр “Палестины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтыг баасан гарагт нээх болно” хэмээн өгүүлсэн байна.

Жо Байден: Би Хамас бүлэглэл хийгээд Путинг энэ дайнд ялуулахгүй

BBC сувгаас мэдээлснээр эл мэдэгдлийн гол зорилго нь Украин болон Израиль дахь мөргөлдөөнийг уялдаа холбоог тогтоох болон тэдгээр улсад үзүүлэх тусламжийн багцын санхүүжилтийг батлахад Конгрессыг уриалах байсан гэнэ. Улмаар ноён Байдены зүгээс хэдий хэр хэмжээний санхүүжилт хүсэж байгаагаа тодорхой мэдэгдээгүй ч BBC сувгаас мэдээлснээр тэр ойролцоогоор 100 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж байгаа хэмээн тооцсон байна.

Хамас бүлэглэл Израиль улстай дайтахад бэлэн болохоо мэдэгджээ

Баасан гарагт Палестины исламист Хамасын Изз адь-Дин аль-Кассам Бригадс гэх зэвсэгт бүлэглэлийн мэдэгдсэнээр тэд Газын зурвас дахь нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд Израиль улстай урт хугацаанд үргэлжлэх дайн хийхэд бэлэн гэжээ.

Nokia компани зардлаа танахын тулд 14,000 орон тоогоо цомхотголд оруулах болжээ

Финляндын харилцаа холбооны тэргүүлэгч компани болох Nokia зардлаа танах үүднээс 2026 оны сүүл гэхэд нийт 9,000-14,000 орон тоогоо цомхотгосон байхаар төлөвлөжээ.

Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яам: АНУ сүүлийн 15 жилийн турш оросуудыг “агнаж” байгаа

Баасан гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр АНУ-ын Вашингтон хот дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас “АНУ сүүлийн 15 жилийн турш оросуудыг “агнаж” байгаа” гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21