2023/11/03: Тойм мэдээ
2023, 11 сарын 6. 10:480

АНУ: Өнгөрөгч 10-р сард хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд 113.000 ажлын байр шинээр нэмэгджээ

Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн Automatic Data Processing судалгааны хүрээлэнгийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, АНУ-д хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниуд дахь ажил эрхлэлтийн тоо өнгөрөгч 10-р сард өмнөх сарынхаас 113 мянгаар нэмэгдсэн болохыг онцлов.

“Энэтхэгийн Билл Гейтс” Мурти: Залуучууд долоо хоногт 70 цаг ажиллах хэрэгтэй

“Энэтхэгийн Билл Гейтс" гэгддэг дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн Infosys компанийг үүсгэн байгуулагч Нараяана Мурти "Энэтхэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болохын тулд залуучууд олон цагаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн нь маргаан дагуулжээ. Тэрээр мөн Их Британийн ерөнхий сайд Риши Сунакийн хадам эцэг юм.

Газрын тосны үнэ унасантай холбоотойгоор Саудын Арабын төсвийн алдагдал 7 дахин нэмэгджээ

Саудын Арабын Сангийн яамны зүгээс орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдэгдэхдээ, өнгөрөгч гуравдугаар улиралд (7-9-р сар) төсвийн алдагдал 35.8 тэрбум риалд хүрсэн талаар зарлав. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт аж.

Форд, Женерал Моторс, Стеллантис компаниуд ажил хаялтад оролцсон ажилчдадаа нөхөн олговор олгоно

Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл нь өнгөрсөн сарын 25-нд Фордтой, 28-нд Стеллантистай, 30-нд Женерал Моторстой урьдчилсан тохиролцоонд хүрч, ажил хаялтаа зогсоогоод байгаа билээ.

Tsingtao Brewery: Нөөцлүүр рүү сарьсан ажилтан хамтран ажиллаж байсан хүнтэйгээ маргалдсаны улмаас эл үйлдлийг үйлджээ

BBC сувгаас мэдээлснээр хэргийн дүгнэлт гарч, нөөцлүүр рүү сарьсан этгээд нь хамтран ажиллаж байсан хүнтэйгээ муудалцсанаар нөөцлүүр рүү сарихаар сэдэлжсэн гэсэн байна. Тодруулбал, бичлэг дээрх этгээд нь Пингду хот дахь Tsingtao шар айргийн үйлдвэрийн ажилтан биш бөгөөд тэрээр ачааны тэрэгний жолоочид соёолж буулгахад тусалж байжээ. Гэвч ажилтнууд ачааны тэргийг хөдөлгөх тухайд маргалдаж, уурссан эр дөнгөж суллаад байсан сав руу сарьсан байна.

Нью Дели хотын агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрснээр зарим сургууль үүдээ барьжээ

Холбогдох албаныхан нэн тэргүүнд сургуулийн өмнөх боловсролын болоод ерөнхий боловсролын бүх бага сургуулийн үйл ажиллагааг зогсоох болжээ. Мөн тус бүс дэх дийлэнх барилгын ажлыг зогсоосон байна.

Иений ам.доллартой харьцах ханш унаснаар Япон улс цэргийн зардалд төсөвлөөд байсан мөнгөө танах болжээ

Засгийн газрын зүгээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард цэргийн зардалд нийт 320 тэрбум ам.долларыг төсөвлөж байсан ч тус төсвийг танилцуулснаас хойш иений ам.доллартой харьцах ханш даруй 10 хувиар суларсан юм. Тийнхүү Ройтерс агентлаг холбогдох хүмүүсээс тодруулга авахад, албаныхан нэн тэргүүнд 2024 онд худалдан авах агаарын хөлгийн тоогоо танана гэжээ.

Shell компани өнгөрөгч улиралд 6.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ

Өнгөрөгч долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд тэдний ашиг 6.2 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна. Энэ нь тэдний өмнөх улирлын ашгаас хангалттай өндөр өсөлттэй(23%) үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч тэдний өнгөрөгч улирлын ашгийг 2022 оны мөн үетэй харьцуулбал 40 орчим хувиар уналттай үзүүлэлт гарчээ.

Maersk компани дахин 3,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулна

Орон тооны цомхотгол хийж буй гол шалтгаан нь олон улсад усан тээврийн эрэлт буурч, үнэ буурч байгаатай холбоотой гэнэ.

Тоyota компани АНУ дахь үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 9 хувиар нэмэхээр шийджээ

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 2-ны өдөр мэдээлснээр, Тоyota Motors компани АНУ дахь үйлдвэрүүдийнхээ ажилчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар онцолжээ.

“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фрид 115 жилийн хорих ял сонсож болзошгүй

FTX виртуал хөрөнгийн биржийг үндэслэгч, нэгэн цагт "крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридийн шүүх хурал үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл түүнийг гэм буруутайд тооцсон тохиолдолд шүүхээс түүнд 115 хүртэлх жилийн хорих ял оноох эрсдэл тулгараад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21