2024/02/19: Тойм мэдээ
2 сарын 20. 9:000

Тайланд: Осол аваарт өртсөн гадны жуулчдад 13.500 ам.долларын нөхөн төлбөр олгоно

Тайланд улс гадаадын жуулчдыг татахын тулд ямарваа нэгэн осолд өртсөн тохиолдолд эмчилгээний зардалд 500.000 бат олгох шийдвэрийг гаргажээ.

Шоронд нас нөгчсөн Алексей Навальныйгийн цогцсыг нуун дарагдуулах болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн өрсөлдөгч, засгийн газрын эсрэг тэмцэгч Алексей Навальный өнгөрөгч 16-ны өдөр нас барсан хэдий ч цогцос нь ор сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад байна.

Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөс Израил татгалзлаа

"Палестинчуудтай тогтвортой гэрээ байгуулахыг шаардаж буй олон улсын тулгалтыг Израил улс эрс эсэргүүцэж байна. Хэлэлцээрт хүрлээ гэхэд талуудын хоорондох шууд хэлэлцээний явцад, ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр хүрэх болно" гэж уг тунхаглалд дурдаад Палестин улсыг "дангаар" хүлээн зөвшөөрөхийг Израил улс цаашид эсэргүүцсээр байх болно гэж тэмдэглэсэн байна.

Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг “Долоогийн бүлэг” зэмлэн буруушаав

Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл хэмээн “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаажээ.

НҮБ А.Навальныйгийн хэргийг ил тод мөрдөн шалгахыг уриалжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан тухай мэдээг сонсоод ихэд цочирдож, “бүрэн, баталгаатай, ил тод мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг” уриалжээ.

Технологийн компаниуд сонгуультай холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхээ амлав

Энэ жил дэлхий дахинд болох сонгуулийн үеэр хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий контент тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаа мэдээллийн технологийн салбарын томоохон компаниуд амлалаа.

В.Орбан: Шведийн хүсэлтийг Унгар улс удахгүй батална

Шведийг НАТО-д элсүүлэх тухай хэлэлцээрийг Унгарын парламентын хаврын чуулганаар соёрхон батална гэж тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ.

Японы компани сансрын хог хаягдлыг хянах хиймэл дагуул хөөргөжээ

Японы “Astroscale Holdings” гарааны компани тойрог замд хаягдсан пуужингийн үлдэгдэл хэсгүүдийг ажиглах хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөө өнөөдөр мэдэгдлээ. Сансрын хог хаягдлыг зайлуулах технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй тус компани энэхүү хөөргөлтийг дэлхийд анхдагч гэж тодорхойлж байна.

Туркийн компани АI технологиор лазерын зэвсэг бүтээжээ

Туркийн “Roketsan” компани хиймэл оюун ухааны технологи ашигласан “ALKA” лазерын зэвсгийг бүтээж дуусгасан тухай тус компанийн дэвшилтэт системийн менежер Сейит Тунч мэдэгдэв.

UFC-ийн хөнгөн жингийн шинэ аварга төрлөө

И.Топурия өрсөлдөгчөө хоёрдугаар тойрогт хүнд цохилтоор ялсан байна. Энэ удаагийн тулааны бооцоо нь Волкановскийн эзэмшдэг UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүс байсан юм. Ингэснээр Топурия хөнгөн жингийн шинэ аварга болсон бол Волкановски аваргын бүсээ алдлаа. Үүнээс өмнө Австралийн тамирчин бүсээ таван удаа амжилттай хамгаалсан юм.

Туркт долоо хоногийн ажлын цагийг богиносгоно

Туркийн засгийн газар хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, долоо хоногийн ажлын цагийг 48-аас 35-40 цаг болгон багасгахаар төлөвлөж байгаа тухай "Сабах" сонинд мэдээлжээ.

NBA-ийн Бүх оддын тоглолтын дээд амжилтууд эвдэгдлээ

АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (NBA) Бүх оддын тоглолтод Өрнөд бүсийнхэн Дорнод бүсийн багт 186:211-ээр хожигдлоо.

Гурван хүүхэдтэй хос хамт амьдраад 17 жилийг өнгөрүүлсний дараа хамаатан байснаа мэджээ

Хамт амьдраад 17 жилийг өнгөрүүлсэн, дундаасаа 3 хүүхэдтэй хос хоёр хамаатан байснаа ДНХ-ийн шинжилгээгээр мэджээ. Гэвч Селина болон Жозеф Куинонс нарын зүгээс хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21