2024/02/02: Тойм мэдээ
2 сарын 3. 9:340

Европын холбоо Украинд 50 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ

Европын холбооны дээд хэмжээний уулзалтыг даргалагч Чарльз Мишель орон нутгийн цагаар 1-ний өдөр Брюссель хотноо зохин байгуулагдсан ээлжит бус дээд хэмжээний уулзалт эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд "Европын холбооны төсвийн хүрээнд 27 гишүүн орны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн нэмэлт тусламж олгох нэгдсэн тохиролцоонд хүрлээ” хэмээн онцолсон байна.

ДЭМБ: 2050 он гэхэд хорт хавдрын өвчлөл 77 хувиар нэмэгдэнэ

ДЭМБ орон нутгийн цагаар 1-ний өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, тус байгууллагын дэргэдэх Хавдар судлалын олон улсын агентлаг 2050 он гэхэд жилд 35 сая гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Аргентины сөрөг хүчнийхэн парламентын хуралдааныг орхин гарчээ

Конгрессын байрны гадна жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэний дараа сөрөг хүчний “Зүүний хүчин ба ажилчдын фронт” эвслийн депутатууд хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоохыг Төлөөлөгчдийн танхимын дарга Мартин Менемээс хүссэн боловч уг санал хангалттай тооны дэмжлэг авч чадаагүй байна. Үүний дараа “Эх орны төлөөх холбоо” эвслийн зарим депутат болон “Зүүний хүчин ба ажилчдын фронт”-ын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн танхимыг орхин гарчээ.

Барселона клубтэй байгуулсан Мессигийн анхны гэрээг үнэ хаялцуулна

Хөлбөмбөгчин Лионель Месси Испанийн “Барселона” клубтэй байгуулсан анхныхаа гэрээг салфеткан дээр бичиж байсан бөгөөд уг салфеткийг Британийн хувийн дуудлага худалдааны “Bonhams” ордонд үнэ хаялцуулан худалдах гэж байгаа тухай "Mundo Deportivo" сонинд бичжээ.

Хятадын хөрөнгө оруулагчид алт худалдан авах нь ихэсжээ

Хятадын хөрөнгө оруулагчид, айл өрхүүд үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны зах зээл унаж байгаагаас үүдэн алт худалдан авч байгаа нь уг үнэт металлын үнийг хөөрөгдөж байна гэж Financial Times сонинд Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council, WGC) тайлангаас эш татан бичжээ.

Хятад улсад мэдрэлийн суулгацыг хүн дээр туршжээ

Хятадын судлаачдын бүтээсэн мэдрэлийн суулгац саажилттай хүний хөдөлгөөний зарим чадварыг сэргээснээр Илон Маскийн Neuralink компанийн ижил төстэй суулгацтай өрсөлдөж эхэллээ.

Баруун эрэгт суурьшсан израилчуудын эсрэг АНУ хориг тавьжээ

Баруун эрэг дэх хүчирхийлэл “тэвчихийн аргагүй түвшинд” хүрсэн гэж тэрбээр мэдэгдээд холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна. Уг хоригийн дагуу хувь хүмүүсийн АНУ дахь бүх өмч хөрөнгийг битүүмжилж, Америкийн санхүүгийн системд нэвтрэхийг хориглодог.

Tesla компани Хятадад Cybertruck машинаа танилцуулж байна

Цахилгаан хөдөлгүүртэй энэхүү пикап машиныг танилцуулах ажиллагаа Бээжин, Шанхай, Шэньжэнь, Чүнчин, Чэндү, Наньжин, Ханжөү, Шиань гэсэн найман хотод хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Цалингийнхаа 20 хувийг эх орондоо илгээж байхыг М.Салахт уриалжээ

Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, “Ливерпүүл” багийн довтлогч Мохаммед Салах цалингийнхаа 20 хувийг эх орон руугаа шилжүүлж байх нь зүйтэй гэсэн саналыг Египетийн Либерал намын дарга Абдель Санад Ямама дэвшүүлжээ.

TikTok-ийн хэрэглэгчид Т.Свифтийн дуунуудыг ашиглах боломжгүй болжээ

Нидерланд-Америкийн Universal Music Group компанитай /UMG/ гэрээ байгуулсан уран бүтээлчдийн дуунуудыг TikTok платформоос устгаж эхэлжээ. Хоёр тал контентын лицензийн талаар шинэ гэрээ байгуулж чадаагүй тул ийм нөхцөл байдал үүссэн байна.

Эдийн засгийн чухал мэдээллийг хамгаалах хуулийн төслийг Японы парламент хэлэлцэнэ

Задруулсан тохиолдолд ноцтой хохирол учруулж болзошгүй эдийн засгийн нууц мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг Японы засгийн газар боловсруулж байна.

Умард Солонгос далавчит пуужингууд харважээ

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ мэдээлснээр, Умардын тал өнөө өглөөний 11 цагийн орчимд баруун эргээсээ пуужин харвасныг илрүүлсэн байна. Харин яг хэдэн пуужин харвасан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
3
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21