2024/05/10: Тойм мэдээ
5 сарын 11. 13:390

Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!

PEOPLE сэтгүүлээс мэдээлснээр Хэйли Бибер өдгөө 6 сартай жирэмсэн гэнэ.

Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ

Мөн өдөр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас гаргасан “3-р сарын хөдөлмөрийн статистикийн судалгаа”-наас харахад тав ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгжийн нэг ажилчинд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар өсөж 301,193 иенд хүрсэн болохыг онцолжээ.

АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ

АНУ-ын Худалдааны Яамны дэргэдэх Аж үйлдвэр, аюулгүй байдлын төв орон нутгийн цагаар 9-ний өдөр Хятадын 37 компани, судалгааны хүрээлэнг "экспортын хяналтын жагсаалт"-д оруулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

АНУ Вьетнамын худалдааны статусыг “зах зээлийн эдийн засагтай улс” болгон өөрчлөх үү?

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яам мөн өдрийн үдээс хойш Вьетнамын худалдааны статусын өөрчлөлтийн талаар олон нийтийн сонсгол зохион байгуулж, санал хураасан болохыг онцлов. Худалдааны яам энэхүү асуудлыг ирэх 7-р сарын эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ

Уг шагналын төлөө Йокичтэй хамт “Даллас Маверикс” багийн хамгаалагч Лука Дончич /Словени/, "Оклахома -Сити Тандер" багийн холбон тоглогч Шей Гилджес-Александер /Канад/ нар өрсөлдсөн байна.

Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө

Германы хөл бөмбөгийн “Байер” баг өөрийн талбайд Италийн “Рома”-тай тоглож тэнцсэнээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Европын лигийн тэмцээний финалд шалгарлаа.

Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоныг огцруулах талаар санал хураалт явуулахыг хатуу чиг шугамыг баримтлагч, тус танхимын гишүүн Маржори Тейлор Грин лхагва гарагт уриалсан нь хууль тогтоогчдыг гайхшруулжээ. Харин танхимын гишүүд уг саналыг тэр даруйд нь эсэргүүцсэн байна.

“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна

Дэлхийн кинотеатруудаас 6 тэрбум ам.долларын орлого олж байсан “Бөгжний эзэн” болон “Хоббит” гурамсан бүтээлүүдийг туурвигч Оскарын шагналт багийнхан дахин нэгдэж, хоёр шинэ кино бүтээхээр шийдвэрлэжээ.

Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ

Бразилын өмнөд нутагт нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 107-д хүрсэн тухай иргэний хамгаалалтын албанаас пүрэв гарагт мэдээлжээ.

Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө

Испани, Ирланд болон Европын Холбооны /ЕХ/ бусад гишүүн орнууд Палестин улсыг тавдугаар сарын 21-нд хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель пүрэв гарагт мэдэгджээ.

Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв

Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин шинээр татвар ногдуулахаар төлөвлөж буй Америкийн одоогийн засаг захиргаа нь өмнөх засаг захиргааны алдааг давтан үйлдсээр байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Цян өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв

Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхий дээр хамгийн өндөр түвшний буюу 5 дугаар түвшний соронзон шуурга дэгдэж магадгүй байна. Энэ тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны астрономийн лабораторийн эрхлэгч Сергей Богачев ярилаа.

Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна

Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг ирэх сард дуудлагаар худалдахаар болжээ. 1986 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ цомыг алга болсон хэмээн олон жилийн турш тооцож байсан юм.

Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Армени улсын Ерөнхий сайд Н.Пашинян нар Арменийн зарим мужаас Оросын цэргүүд ба хилчдийг гаргахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18