Амралтын өдрийн тойм мэдээ
2 сарын 26. 10:440

АНУ: Өмнөд Солонгосын SK Siltron компанид 544 сая ам.долларын зээл олгоно

АНУ-ын Засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын SK Siltron компанийг тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр дэмжих шийдвэр гаргажээ.

Америкчууд орлогынхоо 11 хувийг хоол хүнсэнд зарцуулж байгаа нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр үзүүлэлт

Wall Street Journal сонины тайлан болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, 2022 онд АНУ-ын хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүнд зарцуулсан зардал нь нэг удаагийн орлогын 11.3 хувийг эзэлж байсныг онцолжээ. Энэ нь 1991 оноос хойш буюу сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр (11.4%) үзүүлэлтэд тооцогдох юм. Ийнхүү өсөх болсны гол шалтгаан нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон гадуур хооллох үнэ тэнгэрт хадсантай шууд холбоотой.

Рио Тинто компани дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

Их Британийн уул уурхайн компани Рио Тинтогийн захирлуудын зөвлөл Африкийн Гвиней улсад төмрийн уурхайн бүтээн байгуулалтын дэлхийн хамгийн том төслийг баталлаа. Гвинейн нийслэлээс 550 километрийн зайд орших Симандугийн нуруунаас 1997 онд ашигт малтмалын судал илрүүлж, хайгуулын лиценз авснаас хойш 27 жил хойшилсны эцэст ийнхүү албан ёсоор “хөдөлж” буй нь энэ юм.

АНУ, Их Британийн арми Йемений Хуcит босогчдын эзэмшлийн байгууламжуудад цохилт өгчээ

Орон нутгийн цагаар 24-ний өдөр АНУ, Их Британийн цэргүүд Улаан тэнгист энгийн иргэдийн хөлөг онгоц руу довтолсоор байгаа Йемений Хусит босогчдын байгууламжууд руу цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал мэдэгдэв.

“Дөрвөн ажлын өдөртэй долоо хоног” туршилтад оролцсон ихэнх компаниуд уг горимыг үргэлжлүүлсээр байна

Дэлхий дахинд дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих үзэгдэл улам тэлэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал Их Британид дөрвөн ажлын өдөртэй долоо хоног туршилтад оролцсон ихэнх компаниуд энэхүү горимыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдсэн байна.

Япон: TSMC компанийн Кюүшюү арал дахь үйлдвэр эдийн засгийн аюулгүй байдлын чухал бааз болох төлөвтэй байна

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Японы Кюүшюү арлын Кумамото хотод хоёр дахь үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөг зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тус бүс нутаг ирээдүйд Японы эдийн засгийн аюулгүй байдлын чухал бааз болох төлөвтэй байна гэж Японы хэвлэлүүд дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21