2024/02/05: Тойм мэдээ
2 сарын 6. 10:360

Qualcomm компанийн гүйцэтгэл зах зээлийн хүлээлтээс давжээ

Ухаалаг гар утасны чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Qualcomm компани өнгөрсөн улиралд хүлээлтээс давсан ашиг, орлоготой ажилласнаа зарлалаа.

ОУВС-гийн тэргүүн: Бодлогын хүүгээ хэтэрхий эрт сулруулах нь эрсдэлтэй

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан (ХНС) болон бусад томоохон орнуудын төв банкны удирдлагуудад хандан бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөжээ.

Мбаппе Реал Мадрид руу шилжихээр шийджээ

Францын “Пари Сен Жермен” клубийн довтлогч Килиан Мбаппе чөлөөт агентын хувиар “Реал Мадрид” руу шилжихээр шийдсэн тухай “Le Parisien” сонин мэдээлжээ.

Чили улсад ойн түймрийн улмаас олон хүн амиа алдлаа

Чилийн Вальпараисо мужид гарсан ойн түймрийн улмаас 99 хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Aмазоныг үүсгэн байгуулагч хувьцаагаа зарна

Америкийн бизнес эрхлэгч Жефф Безос өөрийн үүсгэн байгуулсан Амазон /Amazon/ компанийн 50 сая хувьцааг нэг жилийн дотор зарахаар төлөвлөж байгааг корпорацын цахим хуудсанд нийтэлсэн АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын тайлан харуулжээ.

2026 оны ДАШТ-ий шувтаргын тоглолт АНУ-д болно

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт АНУ-ын Нью-Йорк/Нью-Жерсигийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 19-ний өдөр болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ням гарагт мэдэгдлээ.

Какаоны үнэ сүүлийн 46 жилийн дээд түвшинд хүрэв

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжааны явцад какаоны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг тонн нь 5 009 ам.долларт хүрч өссөн байна. Харин пүрэв гарагт гэрээний үнэ нэг тонн нь 4956 ам.доллар болсон нь 1977 оны 7 дугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Хонконг: Месси талбайд гараагүйн шалтгааныг тайлбарлахыг шаарджээ

Америкийн “Интер Майами”, Хонконгийн “Хонконг XI” багуудын нөхөрсөг тоглолтын үеэр аргентин довтлогч Лионель Месси талбайд гараагүйн шалтгааныг тайлбарлахыг Хонконгийн засгийн газар зохион байгуулагчдаас шаарджээ.

2024 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд

“Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52