Квантын алгоритм зохиох 5 сая долларын шагналын сантай уралдаан зарлажээ
3 сарын 6. 17:211

Google компани бодитоор хэрэглэх программуудад зориулсан квантын алгоритм зохиох 5 сая ам.долларын шагналын сантай уралдаан зарлалаа.

“XPRIZE Quantum Applications” хэмээн нэрлэсэн уралдаан гурван жил үргэлжилнэ. Хэдийгээр квант компьютер нь зарим тооцооллыг энгийн компьютероос хамаагүй хурдан гүйцэтгэдэг нь батлагдсан боловч алгоритмуудын дийлэнх нь практикт хэрэглэгдэггүй. Google квантын тооцооллын практик хэрэглээний хөгжлийг хурдасгахын тулд XPRIZE компанитай нэгджээ.

Квант компьютеруудыг ашиглан нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэх асар их боломж бий. Google болон бусад компаниудын судалгаагаар квант компьютеруудыг жишээлбэл, шинэ эм гарган авах, илүү бат бөх, удаан эдэлгээтэй шинэ материал бий болгох, шинэ үеийн батарей, халуун цөмийн реактор бүтээхэд ашиглах боломжтой болохыг харуулсан юм. Гэсэн хэдий ч энэ технологийг хүн төрөлхтөн бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй хэвээр байна. Квантын технологийг дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглахыг шинжлэх ухааны салбарынханд уриалснаар Google компани үүнийг өөрчлөх болно гэж найдаж байна.

Уралдаанд оролцохын тулд багууд өөрсдийн хийхийг хүсэж буй нийгэмд хэрэгцээтэй программаа тайлбарлах ажээ. Мөн зохион бүтээсэн алгоритм нь эцсийн үр дүнд хүрэхээс өмнө квант компьютер дээр хэр удаан ажиллахыг тодорхойлох ёстой. Алгоритмуудыг мөн эерэг нөлөөллийн цар хүрээ, ердийн алгоритмаас хурдан эсэх зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр шалгаруулна. 5 сая долларын шагналын сангаас хагас шигшээд шалгарсан 20 оролцогчид тус бүрд 50,000 ам.доллар олгох бол финалд шалгарсан 5 оролцогч 1 сая ам.долларыг хуваан хүртэнэ. Харин уралдаанд ялсан 3 оролцогч үлдсэн гурван сая долларын эзэн болох ажээ.


Эх сурвалж: New Science /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
5сая юм уу 3сая юм уу
66.181.161.16
   /
3 сарын 7. 15:02

5сая юм уу 3сая юм уу мэдээллээ зөв оруул

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41