Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ
5 сарын 13. 13:090

Манай гараг дэлхий сүүлийн 20 жилд тохиогоогүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөний улмаас Америкийн тэрбумтан Илон Маскийн "SpaceX" компанийн хиймэл дагуулын "Старлинк" сүлжээний үйлчилгээ муудсан тухай тус компани бямба гарагт мэдэгджээ.

"Старлинк" нь Дэлхийг тойрон эргэлдэж буй 7500 орчим хиймэл дагуулын 60 орчим хувийг эзэмшдэг бөгөөд хиймэл дагуулын интернэтийн салбарт гол тоглогч юм.

И.Маск өмнө нь X хуудсандаа "Старлинк"-ийн хиймэл дагуулуудын үйл ажиллагаа соронзон шуурганы улмаас ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч өнөөг хүртэл тэссээр байна" гэж бичжээ.

АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ мэдээлснээр, энэ шуурга 2003 оны 10 дугаар сараас хойш болж буй хамгийн хүчтэй шуурга бөгөөд амралтын өдрүүдэд үргэлжлэх хугацаандаа навигацын систем, цахилгаан шугам сүлжээ, хиймэл дагуулын навигац зэрэгт эрсдэл учруулж болзошгүй гэдгийг анхааруулж байсан юм.

Дэлхийн нам тойрог замд байгаа мянга мянган "Старлинк"-ийн хиймэл дагуулууд нь хиймэл дагуул хоорондын лазер холбоосыг ашиглан гэрлийн хурдаар өгөгдлүүдийг дамжуулах замаар дэлхий даяар интернэтийн үйлчилгээг үзүүлдэг.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54