Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
5 сарын 14. 13:290

Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Франц Гейтс “Билл ба Мелинда Гейтсийн сан”-г хамтран удирдаж буй албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ.

“Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан” гэж М.Гейтс даваа гарагт X хуудсандаа бичсэн байна. Тэрбээр энэ ажлаа зургаадугаар сарын 7-нд дуусгах ажээ. М.Гейтс тус санг 2000 онд “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, нөхөр Билл Гейтсийн хамт байгуулсан юм.

Тэд гэрлэснээсээ хойш 27 жилийн дараа буюу 2021 онд гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарласан боловч буяны үйлсээ хамтран үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байлаа. Тэд салах үедээ мэдэгдэхдээ, тус байгууллагыг хамтран удирдаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэвээр үлдэх бөгөөд сангийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж байв.

“Гейтсийн сан” нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн хүчирхэг сангуудын нэг бөгөөд өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 75 тэрбум ам.долларын хандив өргөөд байна. Тус сан жил бүр олон тэрбум долларыг халдварт өвчинтэй тэмцэх, ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгуудад зориулдаг. Тус сангийн цахим хуудсанд мэдээлснээр, хосууд 1994-2018 оны хооронд өөрсдийн хөрөнгөөс 36 тэрбум гаруй долларыг хандивласан байна.

“Билл бид хоёрын хамтран байгуулсан сангаараа маш их бахархаж байна” гэж М.Гейтс мэдэгджээ. Б.Гейтстэй байгуулсан гэрээний дагуу тэрбээр одоо эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан буяны ажилд зориулан 12.5 тэрбум доллар нэмж авах ажээ.

М.Гейтс 2015 онд “Гейтсийн сан”-гаас тусдаа байгууллага болох “Pivotal Ventures” хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүд болон нийгмийн цөөнх бүлгүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад гол анхаарлаа хандуулдаг байна. Тэрбээр даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, энэ бол АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа эмэгтэйчүүд, охидын хувьд эгзэгтэй мөч бөгөөд тэгш байдлыг хамгаалж, урагшлуулахын төлөө тэмцэж буй хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна гэж бичжээ.

Б.Гейтсийн хувьд "Мелиндаг сангаас гарч байгаад харамсаж байна, гэхдээ тэрбээр ирээдүйн буяны ажилдаа асар их ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгдсэн байна. “Форбес” сэтгүүлд мэдээлснээр, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч тэрбээр 130.3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн нэг хэвээр байна. Харин М.Гейтсийн хөрөнгө 11.3 тэрбум доллараар үнэлэгдэж байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50