Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Дэлхийн түүхэнд хамгийн томоосоо хоёрдугаарт бичигдэх том алмаз Африкийн Ботсванагаас олджээ.
Тухайлбал, Ботсваны нийслэл Габарони хотоос умард зүгт 430км орчим зайтай Каровэ уурхайгаас 1492 карат буюу 498.4г хэмжээтэй алмаз олсон талаараа Канадын уул уурхайн Лукара компани өрөн нутгийн цагаар энэ сарын 21-нд зарлажээ.
Ийнхүү тус алмаз Ботсванагаас олдсон хамгийн том, дэлхийн хоёр дахь том алмаз болж байна. Үүнээс өмнө 1905 онд Өмнөд Африкаас 3106 карат алмаз олдож байсан юм.
Үүнээс өмнө дэлхийн хоёр дахь хамгийн том алмаз нь мөн Каровэ уурхайгаас 2019 онд олдсон 1758 карат Сэвэло нэртэй алмаз байв.
Улмаар тус алмазыг 22-ны өдөр олонд танилцуулах ёслолыг зохион байгуулж, Ботсваны Ерөнхийлөгч Моквечи Эрик Масиси оролцжээ.
Ботсвана бол Африкийн тэргүүлэх алмаз олборлогч орнуудын нэг бөгөөд алмазын олборлолтоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг хангадаг улс юм.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй