Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
5 сарын 15. 17:150

Испанийн “Барселона” багийн довтлогч Роберт Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгохоор төлөвлөж байгаагаа France Football сэтгүүлийн редакц мэдэгджээ. Энэ тухай Diario Sport сонинд мэдээлсэн байна.

2019/2020 оны улиралд Левандовски 47 тоглолтод 55 гоол оруулсан бөгөөд Аваргуудын лиг, дэлхийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн Супер цом болон Германы АШТ, тус улсын цом ба Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Тухайн үед Польшийн хөлбөмбөгчин уг шагналыг авах хамгийн өндөр магадлалтай байсан боловч цар тахлын улмаас шагнал гардуулах ёслол цуцлагджээ.

Diario Sport сонинд бичсэнээр, 2021 оны шагналтай холбоотой дуулианыг шалгах ажиллагаа Францад эхэлсэнтэй холбогдуулан France Football сэтгүүлийнхэн Левандовскид “Алтан бөмбөг”-ийг олгох хувилбарыг хэлэлцэж эхэлсэн байна.

Шалтгаан нь гэвэл, тухайн үед Л.Мессигийн тоглож байсан клуб болох “Пари Сен-Жермен”-ний удирдлага France Football сэтгүүлийнхэнд шахалт үзүүлж байсан ажээ. Тэр үед Л.Месси “Алтан бөмбөг” шагналыг хүртэж, Левандовски хоёрдугаарт орж байв. Тус сэтгүүлийнхэн нэр хүндээ алдахгүйн тулд Польшийн хөлбөмбөгчинд шагналыг олгоход бэлэн байгаа ажээ.

Өдгөө 35 настай Левандовски энэ улиралд 46 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийгээд байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52