Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
2024, 7 сарын 25. 21:570

2024 оны Парисын олимпод оролцож буй 10.000 тамирчдаас жилийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар эрэгтэй гольфын төрөлд өрсөлдөж буй Испанийн Жон Рам тодорчээ. Тэрээр сүүлийн нэг жилд 210 сая ам.доллар олсон байна.

25-ны өдөр Америкийн спортын мэдээллээр мэргэшсэн хэвлэл мэдээллийн агентлаг болох Sportico Парисын олимпод оролцож буй хамгийн өндөр орлоготой 20 тамирчныг зарлав. Тус жагсаалтын тэргүүн байрыг Саудын Арабаас ивээн тэтгэдэг LIV Golf клубын тамирчин Рам эзэлжээ.

Тэрээр энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 210 сая ам.доллар олсноор уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэгвэл тэрээр өдөрт ойролцоогоор 6 сая ам.доллар олдог гэсэн үг. Рам өнгөрсөн оны сүүлээр PGA Tour клубээ орхиж, LIV Golf руу шилжихдээ маш их хэмжээний мөнгө авсан нь жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн тамирчнаас хамаагүй их орлоготой байсан юм.

Харин АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймс (АНУ) 127 сая ам.долларын орлоготойгоор хоёрдугаарт жагсчээ. Тэрчлэн 3-5-р байранд мөн л NBA-гийн тоглогчид багтсан байна. Тодруулбал Стивен Көрри (101,9 сая ам.доллар, АНУ) удаах байранд Жианнис Антетокунмпо (100,8 сая ам.доллар, Грек), Кевин Дюрант (АНУ 89,7 сая ам.доллар) нар оржээ.

Дараа нь гольфчин Рори МакИлрой ($77.9 сая, Ирланд) болон Скотти Шеффлер (62.6 сая доллар, АНУ) нар 6, 7-д, 8-10-р байранд Жоэл Эмбийд (57.7 сая доллар, АНУ) болон Никола Жокич (57.7 сая доллар, АНУ), Девин Букер (48.1 сая доллар, АНУ) зэрэг мөн л NBA-гийн тоглогчид эзэлсэн байна.

Шилдэг 10-т гольф, сагсан бөмбөгийн тамирчид давамгайлж байгаа бол эхний 20 байранд хоёр теннисчин багтсан байна. Тодруулбал 13-т Карлос Алкарас (45 сая ам.доллар, Испани), 18-р байрт Новак Жокович (38,7 сая ам.доллар, Серб) нар багтсан юм. Шилдэг 20-д 13 сагсан бөмбөгч, 5 гольфчин, 2 теннисчин орсон байна.

Эмэгтэй тамирчдаас АНУ-ын шигшээ багийн тугчаар ажиллаж байсан теннисчин Коко Гофф 25.6 сая ам.долларын орлогоор орсон ч эхний 20-д багтаагүй юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35