Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
7 сарын 26. 14:001

ОХУ-д гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна гэх шалтгаанаар хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд орос бүсгүйчүүдэд биеэ хэрхэн хамгаалахыг заах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

“Түрүүлж цохь” нэртэй энэ хөдөлгөөнийг Шинэ хүмүүс нам дэмжсэн гэнэ. Намын цахим хуудаснаас харвал, тус хөдөлгөөний хүрээнд наймдугаар сард Оросын хэд хэдэн хотод эмэгтэйчүүдэд биеэ хамгаалах, эсэргүүцэн тулалдах нэг цагийн хичээл заах юм байна.

Хөдөлгөөнийг тэргүүлэгч нар 2021, 2022 онд 16000 орос эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, тэднээс мянга орчим нь амь насаараа хохирсон гэх тоо баримтыг дэлгэж, хөдөлгөөнийхөө шаардлагыг таниулж буй аж.

Шинэ хүмүүс намаас парламентад дэвшсэн гишүүн Анна Скрозникова “Сэхээний тасагт сэрснээс түрүүлээд цохисон нь дээр. Бүү ай, бүү нуу. Хүчирхийлэл зайлшгүй болсон бол түрүүлж цохь” гэж ярьжээ.

ОХУ-д гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль байдаггүй учир энэ төрлийн хэргийг ямар нэг байдлаар гэмт хэрэгт тооцдоггүй билээ. Чухамдаа сүүлийн арван жилийн хугацаанд парламентын гишүүд хэд хэдэн удаа дээрх хуулийн төслийг өргөн барьсан ч олныг талцуулсан, гэр бүлүүдийг сүйрүүлж болзошгүй гэх мэт шалтгаанаар батлагдаагүй өдийг хүрчээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Болдсайхан
   /
7 сарын 27. 22:21

Өөрөөр хэлбэл оросын монголын эрүүгийн хуулинд Криминологи эрх Зүй ҮНДСЭН Хуулиндаа батлах хэрэгтэй

Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54