Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024, 7 сарын 26. 15:460

Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд мод бидний бодож байснаас илүү чухал болохыг эрдэмтэд баталжээ.

Шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтлэгдсэнээс үзвэл, модны холтсонд байдаг нянгууд метан хийг асар ихээр шингээж авдаг аж.

Судалгааг ахалсан Бирмингхэм их сургуулийн профессор Винсент Гаучи “Моддын байгальд гүйцэтгэдэг үүргийг бид дутуу үнэлдэг байж. Мод бол яах аргагүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй арга мөн юм” гэжээ.

Зөвхөн үүгээр тогтохгүй мод өөрөө нүүрсхүчлийн давхар ислийг шингээж, эргүүлээд хүчилтөрөгч ялгаруулдгийг хүн бүр мэднэ. Гэв метаны хийг хэрхдэг нь ойлгоход арай төвөгтэй. Жишээлбэл, Амазоны ширэнгэн ойд ургадаг модод шингээснээсээ их метаныг буцаан ялгаруулж байсан бол арай өндөрлөг газрын модод ялгаруулдгаасаа их метан шингээж байсан байна.

Гэтэл эрдэмтдийн олж мэдсэнээр метаныг зөвхөн мод өөрөө шингээдэггүй байж. Тухайлбал, модны холтсонд байдаг нянгууд маш их метаныг шингээж авдаг байжээ. Илүү тодорхой хэлбэл, дундаж модны метаны хий шингээх чадвар тус нянгийн тусламжтайгаар 10 хувиар нэмэгддэг гэнэ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35