17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
5 сарын 22. 11:370

 

Дөнгөж 17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ даяар олны анхаарлыг татаад байна.

CNN агентлагийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, өдгөө 18 настай Чикаго хотод төрж өссөн Дороти Жан Тиллман II Аризона мужийн их сургуулийн зан үйлийн эрүүл мэндийн докторын хөтөлбөрийг өнгөрөгч 6-ны өдөр төгссөн талаар онцолжээ. Тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сард диссертацаа амжилттай хамгаалж, АНУ-ын хамгийн залуу докторын зэрэг цолтон болсон байна.

Тиллман багаасаа л маш сурлага сайтай байжээ. Долоон настайдаа тэрээр ахлах сургуулийн хичээлүүдийг аль хэдийн судалж, коллежийн түвшний шалгалт өгч эхэлсэн байна. Улмаар арван настайдаа их сургуульд суралцаж эхэлсэн ба 2018 онд буюу хоёр жилийн дараа Нью-Йорк хот дахь Excelsior Их сургуульд бакалаврын зэрэг, хоёр жилийн дараа Мэн мужид орших Юнити Их сургуульд магистрын зэргийг тус тус хамгаалж байжээ.

Үүний дараахан буюу 2021 онд тэрээр Аризона мужийн их сургуульд бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийг зэрэгцүүлэн судалдаг зан үйлийн эмгэгийн чиглэлээр суралцаж эхэлсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр мэргэшсэн хамгийн залуу эмч болсон байна. Тэрээр коллежийн оюутнууд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан ч үүнээсээ болж бусдад доромжлогдохоос эмээхдээ эмчилгээ хийлгэдэггүй асуудлын талаар томоохон судалгаа хийсэн аж.

Түүнчлэн тэрээр хичээлийнхээ хажуугаар “STEAM” хөтөлбөрийн манлайллыг дэмжих гарааны компани байгуулж, багагүй хугацааг хүүхдийн зуслан ажиллуулахад зориулжээ. "STEAM" хөтөлбөр гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик зэрэг хэд хэдэн төрлийн шинжлэх ухааны салбаруудыг нэгтгэсэн конвергенц боловсролын сургалт юм. Үүгээрээ дамжуулан Тиллман зөвхөн Чикагод төдийгүй Гана, Өмнөд Африкийн орлого багатайбүлгийнхэнд “STEAM”-ын карьераа бий болгоход нь тусалсаар байгаа аж. Тэрээр Мартин Лютер Кингтэй хамт хүний ​​эрхийн төлөө тэмцэж байсан Дороти Тиллманы ач охин бөгөөд түүнийг өдий зэрэгт хүрэхэд нь гэр бүлийнхэн нь томоохон дэмжлэгийг үзүүлсэн гэдгийг тэрээр төгсөлтийнхөө үеэр цохон тэмдэглэсэн байна. “Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд багийн ажиллагаа юу юунаас илүү чухал байдаг” хэмээн тэрээр сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тиллман зуслангийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээс гадна зан үйлийн эмгэгийн талаарх судалгаагаа бодит амьдрал дээр ашиглах өдөр удахгүй ирнэ гэж найдаж байгаагаа дурдсан юм. Тэрээр зуслангаа илүү олон хүүхдэд зориулан өргөжүүлж, Африкийн хүүхдүүдийн төлөө олон ажил хийх хүсэлтэй байгаагаа мөн энэ үеэр илэрхийлжээ. Эцэст нь тэрээр "Өнгөрсөн хугацаанд зөвхөн хичээлдээ л анхаарч байсан учраас өөр юу ч хийж амждаггүй байлаа. Харин одоо цаг завтай болж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: DongA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36