Мэдлэг боловсролын хоцрогдол бол ашиг хийх боломж биш!!!
5 сарын 22. 12:460

- Өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаа таны санаачилсан төслүүд тухайн салбартаа цахим шилжилт болж чадсан. Улс орны хэмжээнд хүний нөөцийн салбарт, боловсролын салбарт цахим технологийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чадаж байна гэж та үзэж байна вэ?

- Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед буюу хүн төрөлхтөн байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг нөхөн сэргээгдэх баялгаар хэрхэн орлуулж болох вэ? Хүний хөдөлмөрийг хэрхэн технологи ашиглан хөнгөвчилж болох вэ? гэдэгт анхаарал хандуулж байгаа цаг үед амьдарч байна. Улс орны түвшинд ч дижитал шилжилтэнд төрийн бодлого чиглэгдэж байх шиг байна. Хүний нөөцийн салбарт Зангиа.мн дижитал шилжилт хийж чадсан. Хөдөлмөрийн зах зээл бол иргэдийн амьдралын чанартай шууд холбогддог эдийн засгийн тулгуур салбар. Нэгэнт бид хөдөлмөрийн зах зээлийг илүү төгөлдөржүүлэхэд бодитой алхам хийхээр зориглосон бол монгол хүнийг ур чадвартай болгох шаардлага үүснэ. Үүний шийдэл бол Зангиа Академи юм. Бид хоёр жилийн хугацаанд 200 гаруй мянган хүнийг Зангиа Академийн сургалтад хамруулж ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, болон гадаад хэлний гэх мэт олон ур чадваруудыг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн байна.

- Таны санаачлан хөрөнгө оруулж байгаа төслүүд олон нийтэд үнэ төлбөргүй аливаа сургалт хөтөлбөрийг санал болгодог. Тэгвэл үр өгөөж нь юу гэж та харж байна?

- Монгол хүний ур чадвар, мэдлэг үнэндээ цаг үе, зах зээлдээ чамлагдаж байна. Англи хэлний мэдлэгтэй хүн гэхэд ААН-ийн удирдлагын түвшинд ч хангалттай биш байна. Монгол хүний мэдлэг боловсролын хоцрогдлын ашиг гэж харж болохгүй. Бид зайлшгүй шаардлагатай ур чадварын сургалтуудаа төлбөртэйгөөр зараад худалдан авсан хүнийхээ тоогоор үржүүлээд суухыг хүссэнгүй ээ. Жинхэнэ үр өгөөж гэдэг бол нэг ч гэсэн Монгол хүн шаардлагатай ур чадвараа эзэмшиж түүнийхээ хэргийг гаргаж амьдралын чанар нь тодорхой хэмжээгээр сайжрахыг хэлнэ. ААН байгууллагууд хүртэл хүний хөгжүүлэхэд хойрго байна. Нэг ажилтнаа зах зээлд хэрэгтэй ур чадвартай болгочихвол нөгөө хүн нь ажлаасаа гарчихна гэж эмээдэг. Үнэндээ тэр хүн ямар ч өсөлт дэвшилтгүйгээр олон жил танай байгууллагад бугших нь айх ёстой зүйл шүү дээ. Тэр хүн гарлаа гэж бодоход өөр нэг компанид очоод эдийн засагт үр өгөөжтэй зүйл хийж бүтээж байвал сайн л хэрэг. Гол нь дээр дооргүй бид хүнээ хөгжүүлэхэд анхаарах ёстой гэдгээ л ойлгох чухал байна. Бидний зорилго бол Монгол улсад мэдлэг, чадвараа хөгжүүлэхэд тулгардаг өртгийг чадах хэмжээгээр буулгах явдал юм. Энэ өртгийг буулгаснаар ажлын байран дээр байгаа илүү олон хүмүүст ч чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас манай платформ ихэнх сургалтуудаа манайд бүртгэлтэй байдаг 10,000 компанийн 600,000 гаруй ажилтнуудад бүгдэд нь үнэгүй нээж өгч байгаа.

 

 

 

-Үндэсний хэмжээний томоохон компаниуд технологид суурилсан бизнес уруу орж байна. Жишээ нь фентек, онлайн худалдаа гэх мэт. Таны хувьд яагаад боловсролын салбар уруу хөрвөх болов ? Шалтгаан нь юу байв

-Бидний хийдэг бизнес бол хөдөлмөрийн зах зээл. Хөдөлмөрийн зах зээл хөгжиж байж бидний үйл ажиллагаа дагаад өргөжнө. Зарим тохиолдолд бид өөрөөсөө хөрөнгө , энерги зарцуулж тодорхой үр дүнд хүрэхийн төлөө зорих ёстой. Бүх зүйлийг ашиг гэж харах нь өрөөсгөл юм. Бид өнөөдөр Монголын томоохон байгууллагуудад ямар ажлын байран дээр, ямар ур чадвар хүсэж байгааг тодорхойлоод, тэр сургалтуудыг цогц байдлаар, системтэйгээр нийлүүлснээр компаниудын сургалтын зардлыг ч хэмнэж байна.

- Монгол хүний чадамж нөөц олон улсад өндрөөр үнэлэгддэг. Харамсалтай нь түүнийг нээж хөгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь сургалтын тогтолцоогоо эргэн харахад хүргэж байна. Энэ тал дээр таны бодол?

-Хүн хоёр газар сурган бэлтгэгдэж байдаг. Их дээд сургуульд болон ажиллах явцад аа хөгжих боломжтой. Монгол улсын хувьд сургалтын чанараараа дэлхийд доор ордог боловч нэг хүн ноогдох сургуулийн тоогоороо дээгүүр жагсаж байна. Үүний дээр ажлын байран дээр гарч байгаа хүмүүсээ компаниуд хөгжүүлэх тал дээр дутагдалтай байна. Хүн хөгжихгүй байна гэдэг зөвхөн бизнесийн орчинд бус өргөн утгаараа улс орны хөгжилд хортой шүү дээ. Хүн бүрийг доктор болгох ёстой гэсэн үг биш. Хүн бүрд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх нь асар чухал. Хөдөлмөрийн зах зээл чинь хөгжөөд солонгорч хөрвөх чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн. Гэтэл бүтээгдэхүүн нийлүүлж байгаа их дээд сургууль буюу сургалтын тогтолцоо маань хоцрогдсон хэвээр. Энэ хооронд асар том зааг гарчихлаа. Боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтэд тулгуурлах харилцан хамааралтай хөгжих шаардлагатай байна. Үгүй бол “дипломтой ажилгүйчүүд”-ийн тоо нэмэгдсээр л байна шүү дээ.

/ Бас нэг зүйл нэмж хэлмээр байна бид бүх зүйлийн төр засгийн бодлого уруу чихээд орхидог оо бас болих хэрэгтэй./

Боловсролын салбарт хувийн хэвшил бас манлайлаад үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хүнийг хөгжүүлэх тал дээр үр дүнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Зангиа Академийн хувьд хүн бүр сурсан, үзсэн, шалгалт өгсөн хичээлүүдээ Zangia.mn дээрх cv-дээ харагдуулахаар сонгож болно. Жишээ нь иргэн Бат Microsoft Excel-ийн хичээлийг бүтэн үзэж дуусгаснаар cv-дээ харагдуулахаар тохиргоо хийвэл, иргэн Батын cv-г харж буй бүх байгууллага энэ хүн Excel-ийн хичээлийг үзсэн, шалгалтыг нь өгсөн гэх мэдээллийг шууд харах боломжтой. Ингэснээр байгууллага болгон хүн бүрээс "Та Excel мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ? Мэдлэгээ яаж нотлох уу?" гэсэн цаг, ажиллагаа их ордог процессыг хялбаршуулж, өртгийг нь тэг болгож байгаа болно. Энэ бол бидний хэрэгжүүлж байгаа төслийн бас нэг давуу тал юм.

 

 

- Таны хэрэгжүүлж буй бусад төслүүд болон Зангиа Академийн ирээдүйн зорилго төлөвлөгөөний талаар та юу хэлэх вэ?

-Аудио номыг үнэ төлбөргүй сонсохыг санал болгож байгаа Зангиа Аудиогоор эхлээд олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн олон төсөл хэрэгжиж байна. Зангиа Академийн хувьд илүү үндэсний хэмжээнд ажлын байрны ур чадварыг хөгжүүлэх, салбар бүрд тохирсон нэн шаардлагатай ур чадварын хичээлүүдийн бэлтгэн хүргэхээр зорьж байна. Монгол хүн мэдлэгтэй ур чадвартай болж байж бид улс орноо хөгжүүлэх тухай ярина шүү дээ.

- Баярлалаа. Таны соён гэгээрүүлэх, цахим технологиор түүчээлэх үйлсэд амжилт хүсье

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36