“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
6 сарын 14. 9:270

“Жеймс Бонд” цуврал киноны продюсерүүд болох Майкл Уилсон, Барбара Брокколи нарт ирэх 11 дүгээр сард Оскарын хүндэт шагнал хүртээнэ гэж Америкийн кино урлагийн академи мэдэгджээ.

Энэхүү шагнал нь “дэлхий дахиныг байлдан дагуулсан “Бонд” цувралын продюсерүүдийн амжилт хийгээд кино урлагийн салбарт оруулсан тэдний хувь нэмрийг гэрчилнэ” гэж академийн ерөнхийлөгч Жанет Ян хэлсэн байна. Дэлхийн хамгийн алдартай зохиомол тагнуулчийн тухай киноны хувьд чухал цаг мөчид энэхүү шагналыг хүртээх гэж байна.

2021 онд дэлгэцнээ гарсан “No Time To Die” анги нь Английн жүжигчин Дэниел Крейгийн хувьд тагнуулч Бондын дүрийг бүтээсэн сүүлчийн анги байсан бөгөөд түүний халааг авах жүжигчнийг хараахан зарлаагүй байгаа юм. Түүнчлэн Британийн зохиолч Ян Флемингийн зохиолоос сэдэвлэсэн “Бонд” франчайзыг хариуцдаг Брокколигийн гэр бүлийн “Eon” компани одоог хүртэл цувралын ирээдүйн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
“Хүндэт Оскар”-ын шагналыг мөн Куинси Жонс, Ричард Кёртис нар хүртэнэ. Америкийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер К.Жонс нь “Оскар”-ын шагналд долоон удаа нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа гардан авч байгаагүй ажээ. Харин Их Британийн зохиолч, найруулагч 67 настай Р.Кёртисийн хувьд "Notting Hill", "Bridget Jones's Diary", "Love Actually” зэрэг кинонуудыг бүтээж байсан бөгөөд "Four Weddings and a Funeral" киногоороо Шилдэг кино зохиол төрөлд “Оскар”-ын шагнал хүртэж байсан билээ.

Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог “Хүндэт Оскар”-ын шагналыг Кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг "Governors Awards" ёслолын үеэр гардуулдаг билээ. Өнгөрсөн жил Холливудын жүжигчид, кино зохиолчдын ажил хаялтын улмаас шагнал гардуулах ёслолыг энэ оны нэгдүгээр сар болгож хойшлуулсан бөгөөд Мел Брукс, Анжела Бассетт тэргүүтэй эрхмүүд нэр хүндтэй шагналыг гардан авсан юм. Энэ жилийн шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 17-нд болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46