Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
6 сарын 14. 12:310

Австралийн алслагдсан тосгоны иргэд тэжээвэр амьтдыг нь барьж идээд, хүүхдүүдийг элдэн хөөгөөд байсан давстай усны аварга матрыг агнаж идэн өшөөгөө авчээ.

Тухайлбал, Австралийн умард хэсгийн Булла тосгоны цагдаа нар энэ долоо хоногт тус матрыг нийгэмд онц аюултай хэмээн үзэж буудан хороосон байна. Цагдаа нарын мэдээлснээр тэр матар үе үе уснаасаа гарч, ойр хавийн хүүхэд, томчуудыг айлгаж ичээхийн дээр хөршүүдийн хэд хэдэн нохойг залгисан аж.

Иймд матрыг агнасны дараа нутгийн иргэд цуглан бага насны хүүхдүүдэд матрын аюул болон түүнээс сэргийлэх сургалт орж, матрыг ойроос харуулан танилцуулсны дараа уламжлалт аргаар бэлтгэн зооглосон байна.

Тэгэхдээ матрын сүүлээр шөл хийж, зарим хэсгийг нь ил гал дээр шарж, зөөлөн махыг нь гадилны хальсанд ороож нурманд булж болгосон гэнэ.

Австралид уг нь давстай усны, цэнгэг усны аль аль матрыг авлах хориотой. Учир нь анчдаас болж матар устах аюулд ороод байсан тул 1971 онд хуулиар хориглож байжээ. Гэвч түүнээс хойш матрын тоо толгой тасралтгүй өссөөр өдгөө тухайн нутагт 100 мянга даваад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
6
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46