АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
6 сарын 14. 9:340

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээснийг хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мөн бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг нэг удаа бууруулна гэж урьдчилан тооцоолж байгаа нь өмнөх таамаглалтай /гурав/ нь харьцуулахад цөөрсөн байна.

Хэдийгээр ХНС-гийн мэдэгдэлд эдийн засгийн идэвхжил сайжирч, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгааг дурдсан боловч ХНС-гийн дарга Жером Пауэлл “инфляц 2 хувь руу тогтвортой буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй болохын тулд бодлого боловсруулагчдад илүү сайн тоо баримт хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Ж.Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ХНС хүүг "хэдий хугацаагаар өндөр байлгах шаардлагатай төдий хугацаагаар өндөр байлгахад бэлэн байна" гэв. Лхагва гарагт ХНС-гийн мэдэгдлийн өмнө гаргасан АНУ-ын Хөдөлмөрийн яамны статистик мэдээллээс үзэхэд, хэрэглээний үнийн индекс тавдугаар сард 3.3 хувьтай гарсан нь дөрөвдүгээр сарынхаас 0.1 хувиар буурсан байна.

Хэдийгээр инфляц өнгөрсөн жил буурч, сүүлийн саруудад зорилтот 2 хувьд хүрэхэд “бага зэрэг ахиц дэвшил” гарсан боловч өндөр хэвээр байна гэж ХНС мэдэгджээ. 2022 онд 40 жилийн дээд цэгтээ буюу 9 хувьд хүрч өссөн инфляцтай тэмцэхийн тулд ХНС бодлогын хүүг 11 удаа өсгөснөөр 2023 оны долоодугаар сараас хойш 5 хувиас давсан хэвээр байгаа юм.

Түүнээс хойш бодлого боловсруулагчид эдийн засгийг уналтад оруулахгүйгээр зардлын өсөлтийг сааруулах, өндөр инфляцыг бууруулахын тулд хүүг өндөр байлгах нарийн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийг “зөөлөн буулт” гэж нэрлэдэг.

Одоогоор ХНС-гийн шинжээчид 2024 оны эцэст инфляц 2.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа нь өмнөх таамаглалаас /2.4 хувь/ өссөн байна.

Энэ сарын эхээр Европын Төв банк үнийн дарамт багасаж байгааг онцлоод, 2019 оноос хойш анх удаа еврогийн бүсийн бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46