БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
6 сарын 14. 13:020

Сөүлийн ойролцоо Инчон хотын нэгэн бялдаржуулах төв үүдэндээ “Ажума нарт үйлчлэхгүй. Зөвхөн соёлтой ганган хүүхнүүд орно” гэж бичээд наачихжээ.

 

 

Үүнээс нь болж өмнөд Солонгосын мөнхийн сэдэв ахимаг, дунд насны эмэгтэйчүүдийн ааш, харилцааны тухай мэтгэлцээн дахин эрчийг авчээ.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн бялдаржуулах төвийн болон эзнийх нь нэрийг нууцалсан аж. Тэдний мэдээлж байгаагаар бялдаржуулах төвийн эзэн дээрх бичгээ “Манай байгууллага ажума нарын муухай ааш, бүдүүлэг үйлдлүүдээс болж багагүй хохирч хаширсан. Зарим ажума нар хувцас солих өрөөнд гэрийнхээ юмыг угаагаад бүтэн хоёр цаг суучихдаг. Дээрээс нь бас алчуур, саван, үсний сэнс зэргийг хулгайлдаг. Бүгд эгнэж суучхаад үйлчлүүлэгчдийн бие хааг янз бүрээр гоочилж шивэр авир хийдэг, түүнээс нь болж залуу бүсгүйчүүд олноор төлбөрөө буцаан авч, манай бялдаржуулах төвийг үүрд орхидог” хэмээн тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд өмнөд Солонгосын олон бялдаржуулах төв хүүхэд, хөгшдөд үйлчлэхээс татгалзан насны хязгаар тогтоож байгаагаас харахад дээрх асуудал эртнээс олны тэвчээрийг бараад байгаа бололтой.

Зарим хүн дээрх бялдаржуулах төвийг тодорхой насны эмэгтэйчүүдийг илт буруушаан гадуурхаж, соёлгүй үйлчлүүлэгч нартайгаа адилтган үзлээ хэмээн хатуу шүүмжилсэн байна.

Үүнд нь хариу болгож тэд эмэгтэй хүн, ажума хоёрын ялгааг тайлбарлажээ. Тэднийхээр бол ажума гэдэг нь наснаас үл хамааран үнэгүй юманд нугасгүй, өөрийн мөнгөнд харам, өрөөлийн хөрөнгөнд үрэлгэн байдаг гэнэ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46