Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
6 сарын 14. 11:322

Энэ долоо хоногт дэлхийн онигоочид(комэдиан) тун ч онцгой газарт цуглаж байна. Товчхондоо тэр газар нь Ватикан!

Тухайлбал, Ромын пап Францис Вүүпи Голдбэрг, Жимми Фаллон, Крис Рок, Степен Колберт, Конан О’Бриэн тэргүүтэй зуу гаруй онигоочдыг урьж “явган шог”(стэнд ап комэди) чуулган зохион байгуулж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “чуулганд” 200 гаруй үзэгч, 15 орны 100 гаруй онигоочин оролцож байгаа гэнэ.

Хошин шогийн мэдрэмж сайтай хэмээн олны жиг жуг хийдэг 87 настай пап лам ийм шоу зохион байгуулж байгаа нь гэвч түүнийг таньдаг хүмүүст тийм ч гайхмаар мэдээ биш билээ. “Бурхандаа залбирч яваарай... гэхдээ намайг матав аа!” гэх мэтчилэн уулзсан хүн бүрээ инээлгэн наргиж явдаг тэр хошин шогийн мэдрэмж хүнд их чухал гэдгийг дахин дахин номлож, өдөр бүр инээд наргианы төлөө бурхандаа залбирдаг талаараа ярьж байсан удаатай.

Тэрээр “хошин шогийн мэдрэмж хүний сэтгэлийг сэргээж, амьдрал богино гэдгийг сануулан бүхнийг зүрх сэтгэлээсээ хийх ёстойг ойлгуулдаг. Хошигнол бол хүн төрөлхтний бурхны гоо үзэсгэлэнд хамгийн ойр дөхөж очих араншин” хэмээн ярьсан юм.

Иймдээ ч тэрээр хошин урлаг хорвоо дэлхийг гэрэлтэй сайхан болгоход ямар чухал үүрэгтэйг онцлох гэж дэлхийн инээдэм урлаачдыг цуглуулж байгаа нь энэ ажээ.

 

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.191.172
   /
6 сарын 14. 11:40

ламын бие муу байна торт авчраарай!

гутах инээх
66.181.191.172
   /
6 сарын 14. 11:38

сүмд гаж донтох явдал байгаа гэсэн мөртлөө инээцгэе. гутах инээх.

Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46