Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
6 сарын 14. 8:360

Мексикийн хойд нутагт ган гачиг нүүрлэж, нуур хатаж ширгэсний улмаас олон мянган загас үхжээ.

Лхагва гарагт орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Бустильос нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс 50 хувиас доогуур байсан бөгөөд энэ нь бохирдуулагч бодисуудын агууламж нэмэгдэж, тэнд амьдардаг төрөл зүйлүүдэд аюултай болсон гэсэн үг юм.

Долоо хоногийн өмнөөс нуурын ёроолын хагарсан шавар дээр үхсэн загас бөөгнөрч эхэлсэн байна. Лхагва гарагт холбогдох албаныхан халдварт өвчин тархаж болзошгүй хэмээн болгоомжлон ялзарч муудсан үлдэгдлүүдийг цэвэрлэж байх үед эвгүй үнэр ханхалж байжээ.

Мексик даяар сүүлийн саруудад хэт халах болоод байгаа бөгөөд нийслэлээс гадна, олон арван хотод агаарын температурын дээд үзүүлэлт шинэчлэгдсэн байна. Гуравдугаар сарын дунд үеэс нүүрлэж эхэлсэн хэт халууны улмаас 125 хүн нас барсан гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46