Анжелина Жоли болон Брэд Питт нарын охин Вивиен эцгийнхээ овгоос татгалзжээ
5 сарын 27. 11:516

Нэгэн цагт Холливудын хамгийн халуухан хосоор нэрлэгддэг байсан жүжигчин Анжелина Жоли болон жүжигчин Брэд Питт нарын хамтын амьдрал дуусгавар болоод өдгөө 8 жилийн нүүрийг үзэж буй билээ.

Хос хоёр салахад жүжигчин бүсгүйн зүгээс 6 хүүхдээ асран хамгаалах эрхийг дан ганцаар эзэмших хүсэлтэй байгаагаа ч илэрхийлээд амжсан. Тус үйл явдлаас хойш хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа ч тэдний эцгийн зүгээс хүүхдүүдтэйгээ аль болох сайн харилцаатай байх гэж маш их хичээж буйгаа уламжилж байсан юм. Харамсалтай нь бодит байдал түүний хичээсэн шиг болсонгүй бололтой.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн The Outsiders мюзиклийн кредит хэсэг дээр Вивиен охины нэрийг Вивиен Жоли хэмээсэн байжээ. Мюзиклийн ахлах продюсероор түүний ээж Анжелина Жоли ажилласан бөгөөд түүний хэлснээр Анжелина эл киног продюсероор ажиллахдаа охиноосоо ихээхэн үлгэр авсан тул түүнээр туслуулсан гэсэн юм. Тийн кредит хэсэгт охины нэрийг оруулахад Вивиен Жоли-Питт бус харин зөвхөн Вивиен Жоли гэснийг үзсэн хэвлэлийнхний зүгээс энэ талаар мэдээлэл авахаар ихээхэн хичээсэн бололтой. Гэвч Жоли болон Питт нарын хэн нь ч албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Одоогоор охин албан ёсоор овгоо солиулсан эсэх нь тодорхойгүй байгаа ч бидний мэдэхээр тэдний хүүхдүүд овгоо солиулж буй анхны тохиолдол энэ биш билээ. Тодруулбал тэдний том охин Захара л гэхэд өнгөрөгч арваннэгдүгээр сард олны өмнө өөрийгөө танилцуулахдаа “Захара Марли Жоли” хэмээн танилцуулсан юм.


Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
13
0
7
12
22
13
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
chi
66.181.183.57
   /
5 сарын 30. 13:12

mnai ah uul n ggu l hunshde tgd yu n l bldggui ym boldoo

Hoorhon girl
202.126.88.221
   /
5 сарын 28. 20:51

Teneg is going to go out and work tomorrow so I will get She Joli January j is a good time we ?

Fuck Feminism.
202.126.91.211
   /
5 сарын 28. 19:09

Жолид асуудал их бий. Энэ шийдвэрийн ард ээж нь л тушааж байгаа. Жоли 3 удаа 3 өөр хүнтэй гэрлээд бүтэлгүйтсэн. Хамгийн удаан ханилсан нөхөртөө ийм зан гаргаж, хүүхдээ сумлаж байдаг. Хортой хүүхэн юм даа

Unshigch
66.181.167.2
   /
5 сарын 28. 16:18

Joli bolon huuhduud n Pited l ih gomdoj hariugaa avah gesen humuus yum bz dee;yaval setgel sanaagaar unagaaj tarchlaah ve geel.Odoo shn l amidartsgaaj bj ukdsen amidraldaa Pitiig dandaa delhiin niited harluulahaa bolj tavij yavuulj gegeeleg saihan amidraasai.Shn zaluutai heden jil amidartsan boloo sh de.Ugaasaa Joli Brad Pitiig bulaaj avch suuchaad.

122.201.31.36
   /
5 сарын 28. 11:11

Ene goe tsaraitai harwaas nud ni huiten shulam huuhenii yawuulga biz. Tegeed deerees ni nuguu gadaadiinhan chin etseg ehiinhee hurungiig bulaaldaj ali iluu uurtei ashigtai ner sur undurteitei ni hamt baih gej ingej baihgui yu.Ohiduud ni ch gesen aihtar shulamnuud l baidag yum baina lee.Hudlaa neeh teneg genen dur esgedeg uneniig helehed Amerik-uud

Анударь
103.212.118.188
   /
5 сарын 27. 23:51

Үнэхээр сайн

Онцлох мэдээ
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04