2024/05/27: Тойм мэдээ
5 сарын 28. 10:420

Айеша болон Стефен Көрри нар дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны тамирчин, Стефен Көрригийн гэр бүл шинэ гишүүнээ хүлээн авчээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн байна.

Анжелина Жоли болон Брэд Питт нарын охин Вивиен эцгийнхээ овгоос татгалзжээ

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн The Outsiders мюзиклийн кредит хэсэг дээр Вивиен охины нэрийг Вивиен Жоли хэмээсэн байжээ. Мюзиклийн ахлах продюсероор түүний ээж Анжелина Жоли ажилласан бөгөөд түүний хэлснээр Анжелина эл киног продюсероор ажиллахдаа охиноосоо ихээхэн үлгэр авсан тул түүнээр туслуулсан гэсэн юм. Тийн кредит хэсэгт охины нэрийг оруулахад Вивиен Жоли-Питт бус харин зөвхөн Вивиен Жоли гэснийг үзсэн хэвлэлийнхний зүгээс энэ талаар мэдээлэл авахаар ихээхэн хичээсэн бололтой.

Реппер Bad Bunny, загвар өмсөгч Кендалл Женнер нар эргэн нийлсэн бололтой

TMZ сувгаас мэдээлснээр реппер Bad Bunny, загвар өмсөгч Кендалл Женнер нар өнгөрөгч баасан гарагт Майамид болзжээ. Улмаар эл болзоо нь олон нийт тэднийг эргэн нийлж хэмээн бодоход хүргэсэн байна.

Монгол хүн хөнөөсөн орос иргэнийг Солонгосын шүүх гурван жил хорино

БНСУ-ын Чонжү дүүргийн шүүхийн 11 дүгээр эрүүгийн тасаг өчигдөр(5.27) 35 настай, хууль ёсны бүртгэлгүй, Оросын иргэн А гэгчийг хүний аминд халдсан хэргээр гурван жилийн хорих ял оноосноо мэдэгджээ. Иргэн А-г анх хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилж, байцааж байсан ч прокуророын саналаар хүний амь хохироосон болгож хэргийг нь хүндрүүлсэн байна.

ОХУ дэлхийг харийн аюулаас сэрэмжлүүлэх систем санал болгов

БРИКС-ийн гишүүн орнуудын сансрын агентлагуудын тэргүүнүүд Москвад хоёр хоног чуулах зуур ОХУ сансраас ирэх элдэв аюулын талаар эртнээс мэдээлж, анхааруулах дэлхий нийтийн хяналтын систем боловсруулах санааг дэвшүүлж байгаа тухай Роскосмосын тэргүүн Юри Борисов мэдээллээ.

Трамп дэлхийн гуравдугаар дайнаас сэргийлэхээ амлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп энэ арван нэгдүгээр сард хэрвээ дахин сонгогдвол Орос, Украины мөргөлдөөнийг нэн даруй зогсооно гэдгээ амлалаа. Тэрээр АНУ “бусдын дайныг” санхүүжүүлж байгаагаараа улс хоорондын мөргөлдөөнийг дэлхийн хэмжээний асуудал болгож байна гэж үзээд, сонгогдвол хамгийн түрүүнд энэ байдлыг зогсооно гэв.

Бүхээгийн ажилтнаар хамгийн олон жил ажилласан амжилтын эзэн Бетте Наш 88 насандаа таалал төгсжээ

Гиннесийн номд хамгийн олон жил бүхээгийн ажилтнаар ажилласнаараа бичигдсэн Бетте Наш 88 насандаа амьсгал хураажээ. Энэ талаарх мэдээллийг Американ Эйрлайнс авиакомпани болон Мэргэжлийн бүхээгийн ажилтнуудын холбооноос өгсөн байна.

Европын Төв банкны ахлах эдийн засагчийн хэлснээр тэд ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулах гэнэ

Даваа гарагт Financial Times сониноос Европын Төв банкны ахлах эдийн засагч Филип Ланетай ярилцжээ. Улмаар ярилцлагын хүрээнд ноён Филип Лане Европын Төв банк ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж буй талаар дурдсан байна.

Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ

Саяхан LendingTree гэх судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ. Үүний шалтгаан нь инфляцын өсөлтийн дүнд түргэн хоолны сүлжээ ресторанууд ч бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмсэнтэй холбоотой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас