Европын Төв банкны ахлах эдийн засагчийн хэлснээр тэд ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулах гэнэ
5 сарын 27. 20:410

Даваа гарагт Financial Times сониноос Европын Төв банкны ахлах эдийн засагч Филип Ланетай ярилцжээ. Улмаар ярилцлагын хүрээнд ноён Филип Лане Европын Төв банк ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж буй талаар дурдсан байна.

Европын Төв банкны хувьд ирэх зургаадугаар сарын зургааны өдөр ээлжит уулзалтаа хийх бөгөөд, тухайн уулзалтаар тэд бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргах аваас инфляцын өсөлттэй өнгөрөгч гурван жилийн хугацаанд бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан анхны томоохон төв банк болох юм.

Евро бүсийн инфляцын хувьд өнгөрөгч гурван жилийн хугацаанд түүхэн дээд үзүүлэлт буюу 4 хувь хүрснээр Төв банкны зүгээс бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээ авсан билээ. Улмаар тэдний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ч өгөөжөө өгч, инфляц бууран төв банкны зорилтот түвшинд нэлээдгүй ойртсон тул тэд ийнхүү бодлогын хүүгээ бууруулахаар зэхэж буй ажээ.


Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04