ОХУ дэлхийг харийн аюулаас сэрэмжлүүлэх систем санал болгов
5 сарын 27. 16:110

БРИКС-ийн гишүүн орнуудын сансрын агентлагуудын тэргүүнүүд Москвад хоёр хоног чуулах зуур ОХУ сансраас ирэх элдэв аюулын талаар эртнээс мэдээлж, анхааруулах дэлхий нийтийн хяналтын систем боловсруулах санааг дэвшүүлж байгаа тухай Роскосмосын тэргүүн Юри Борисов мэдээллээ.

Тэрээр “Сансраас ирэх хиймэл болон хиймэл бус элдэв аюулаас сэргийлэх дэлхий нийтийн систем боловсруулах санаа олон улсын анхаарлыг онцгой татаж байна” гэв. Түүний хэлж байгаагаар ийм систем боловсруулахад зөвхөн БРИКС-ийн гишүүн орнуудаар тогтохгүй дэлхийн олон орны оролцоо чухал аж.

“Ийм системийг дэлхий нийтээр хамтарч байж боловсруулах учиртай. Учир нь дэлхийн бүх газарт мэдрэгч суурилуулж, сансрын хиймэл дагуулуудтай ч хамтрах ажиллах шаардлагатай. Тиймээс энэ систем бүгдэд нээлттэй. Бид өөрсдийгөө тусгаарлах сонирхолгүй байна. Тиймээс хамтран ажиллах хүсэлтэй хэнийг ч бид хүлээж авна. БРИКС-ийн бараг бүх гишүүн орнууд одоогоор хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна” хэмээн Борисов ярьжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33