Хэрээ дөрөв хүртэл тоолж чаддагийг баталжээ
5 сарын 28. 12:520

Хэрээг тун ухаантай шувуу гэж амнаас ам дамжин ярьдаг яриаг худал биш гэдгийг баталж, дөрөв хүртэл тоолж чаддагийг нь туршилтаар баталжээ.

Герман дахь Тюбингений их сургуулийн амьтны сэтгэл судлалын лабораторийн судлаачид хэрээ дөрвийн дотор аливаа дохиог тоолоод зогсохгүй цифр таних чадвартайг аталсан байна. Тэдний мэдээлж байгаагаар хэрээ яг хүнтэй, тухайлбал хүүхэдтэй ижил аргаар тоо таньж, их багыг нь ялгаж, өөрөө ч чангаар тоолж чаддаг гэнэ.

Эрдэмтэд Европын гурван хэрээг ижил аргаар 160 гаруй удаа туршсаны эцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Үүний тулд эрдэмтэд хэрээнд нэгээс дөрөв хүртэл цифр таниулж, тус бүр хэдэн удаагийн дохио илэрхийлж байгааг ойлгуулжээ. Үр дүнд нь гурвын тоо үзүүлэхэд хэрээ гурван удаа дуугарч чаддаг болсон гэнэ.

Тус судалгааг ахалсан Диана Лиаогийн хэлж байгаагаар тэд хүүхдийн тоо сурах арга барилаас санаа авч хэрээг сургах гэж оролдсон нь энэ аж. Тухайлбал, балчир хүүхдүүд тоолж сурахдаа, жишээлбэл, гурван тоглоом байлаа гэхэд “нэг, хоёр, гурав” эсвэл “нэг, нэг, нэг” гэж тоолдог бол хэрээ ч мөн яг ижил аргаар тоолж байсан гэнэ.

Мөн 2005 онд дэгдээхэйнүүд аюул учруулж болзошгүй араатны хэмжээнээс хамаарч өөр өөр дуу гаргадаг гэдгийг баталсан судалгаанаас Лиао уг судалгааныхаа санааг авчээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09