Вашингтоны амьтны хүрээлэн Хятадаас хоёр хулсны баавгай хүлээн авна
5 сарын 30. 12:200

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Үндэсний амьтны хүрээлэн Хятад улсаас энэ оны эцсээр хулсны баавгайн нэг эр, нэг эм буюу хоёр бамбарууш хүлээн авахаар болсноо лхагва гарагт мэдэгджээ.

Смитсоны үндэсний амьтны хүрээлэнгийн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, Бао Ли буюу “эрдэнэс”, “эрч хүчтэй” гэсэн утга бүхий нэртэй, хоёр настай эр хулсны баавгай энэ оны сүүлээр амьтны хүрээлэнд ирнэ. Бао Ли бол Тянь Тянь, Мэй Шян хулсны баавгайнуудаас төрсөн Бао Бао хулсны баавгайгаас гарсан бамбарууш аж.

Бао Бао, Тянь Тянь, Мэй Шян баавгайнууд өмнө нь үндэсний амьтны хүрээлэнд амьдарч байсан бөгөөд Бао Бао тэнд төрсөн юм. Мөн энэ оны сүүлээр хоёр настай эм хулсны баавгай Чин Бао уг амьтны хүрээлэнд очно. Түүний нэрний хувьд “ногоон”, “эрдэнэ” гэсэн утгатай.

Үндэсний амьтны хүрээлэн мөн Хятадын Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй байгуулсан судалгаа, үржүүлгийн талаарх хамтын ажиллагааны гэрээг сунгасныг мэдэгдсэн байна. 2034 оны дөрөвдүгээр сар хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих уг гэрээний дагуу АНУ, Хятад улсууд аварга хулсны баавгайн төрөл зүйлийг хамгаалах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ.

“Манай хоёр орны найрамдлын шинэ элч Бао Ли, Чин Бао нар удахгүй Номхон далайг гатлан Үндэсний амьтны хүрээлэнгийн өнөр өтгөн гэр бүлд нэгдэнэ гэсэн сайхан мэдээг өнөөдөр дуулгаж байгаадаа маш их баяртай байна” гэж Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн амьтны хүрээлэнд болсон ёслолын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, аварга хулсны баавгайг хамгаалах чиглэлд гаргаж буй Хятадын ололт амжилт нь “олон улсын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой” бөгөөд түүний дотор АНУ бол Хятадтай хамтран ажиллаж, нэгэн цагт ховордсон амьтдын тоонд орж байсан хулсны баавгайнуудыг аврах ажлыг хамтын хүчин чармайлт болгосон “анхны” орнуудын нэг ажээ. Дэлхий дахины сэтгэлийг татсан энэ төрөл зүйлийн тоо толгой сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын зэрлэг байгальд 1900 орчим болж өссөн байна.

Үндэсний амьтны хүрээлэнгийн захирал Брэнди Смит хэлэхдээ “Хулсны баавгайг үржүүлэх, хамгаалах хамтын ажиллагааны дараагийн үе шат бидний хайрыг татсан хулсны баавгайн гэр бүл болох хоёр шинэ баавгайг угтан авснаар эхлэх болсныг зарлаж байгаадаа баяртай байна. Энэхүү түүхэн мөч бол Хятадын талтай өрнүүлсэн бидний хамтын ажиллагаа маргашгүй нөлөө үзүүлсний баталгаа юм" гэлээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22