Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
5 сарын 31. 13:221

Манхэттэний тангарагтны шүүх Дональд Трампыг насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлөхдөө санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг нийт 34 зүйл ангиар гэм буруутай гэж үзлээ. Энэ нь ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Шүүгч Хуан Мерчан ял оноох шүүх хуралдааныг ирэх долоодугаар сарын 11-ний өдөр товложээ. Д.Трампт ямар ял шийтгэл оногдуулах нь шүүгчийн шийдвэрээс хамаарах бөгөөд шоронд хорих эсвэл тэнсэн харгалзах ялаар шийтгэж магадгүй юм.

Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдлыг алдагдуулахын тулд хуйвалдаан зохион байгуулсан, насанд хүрэгчдийн киноны жүжигчинд өгсөн мөнгөө нуун дарагдуулсан гэж буруутгажээ.

Ерөнхийлөгч асан эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй юм. Гэхдээ 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай байгаа Д.Трамп сонгуульд өрсөлдөх боломжтой хэвээр байна.

Д.Трампын хувьд тангарагтны шүүхийн шийдвэрийг “гутамшиг” гэж нэрлээд, ирэх 11 дүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “жинхэнэ шүүхийн шийдвэр” гарах болно гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ "би өрсөлдөгчөө зөвхөн санал хураалтын дүнгээр ялна" гэсэн байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
6 сарын 1. 18:53

Трамп ялах болно

Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22