ОХУ-ын Батлан хамгаалах яамны гадаа эхнэрүүд өвдөг сөгдөн эсэргүүцэл илэрхийлэв
6 сарын 4. 12:270

ОХУ-ын 2022 оны цэргийн дайчилгааны тушаалаар Украины тулааны талбарт татагдсан бэлтгэл офицеруудын эхнэрүүд энэ сарын 3-ны өдөр Батлан ​​хамгаалах яамны өмнө өвдөг сөгдөн эсэргүүцлээ илэрхийлэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр нийт арван тав орчим эмэгтэй Батлан хамгаалах яамны өмнө “Дайчлагдсан нөхрөө авъя” гэх мэт бичигтэй самбар барьж жагсжээ.

Самбаруудаа буулгахыг цагдаа нар шаардахад тэд өвдөг сөгдөн сууж, өнгөрсөн сард томилогдсон Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтой уулзуулахыг хүссэн байна.

Жагсагчдын дундаас өөрийгөө Паулина хэмээн танилцуулсан нэг нь хэвлэлд “Бид сайдтай уулзуулна гэсэн амлалт сонсохоос нааш самбаруудаа буулгахгүй. Зарим маань нярай хүүхэдтэйгээ ирж жагсаж байна. Жишээлбэл нэг жагсагчийн маань нөхөр охиноо гурван сартайд цэрэгт татагдсан” хэмээн ярьжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны есдүгээр сард нөөц хүчээ хэсэгчлэн дайчлах зарлиг гаргасан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа Орос улс цэрэг дайчлах зарлиг гаргасан явдал юм.

 

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24