Парис олимпоос өмнө орон гэргүйчүүдээ “нууж” байна гэв
6 сарын 5. 11:451

Францын нийслэл Парис хотын орон гэргүйчүүдийн төлөө тэмцэгчид олимпын наадмыг угтан гудамжуудаа цэвэрлэх ажлын хүрээнд гудамжнаас хөөгдсөн хүмүүсийн дунд эмзэг давхаргын айлууд, хүүхдүүд олон байсан хэмээн хотын захиргааг буруутгаж байна.

Парис хот энэ оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх зуны олимпыг угтан хотынхоо өнгө төрхийг сэргээн цэгцэлж байгаа билээ.

Гэвч энэ үйлдлийг нь иргэд сэргээн цэгцлэх биш, өнгөлөн далдалсан хэрэг хэмээн шүүмжилж байгаа юм. Жишээлбэл, хүмүүнлэгийн Медецинс ду Монде байгууллагын эрүүл мэндийн хяналт хариуцсан зохицуулагч Паул Алаузи “Сайн нэр хүртэхийн тулд хогоо хивсэн доогуураа шүүрдэж байна. Хүмүүсийг түр хугацаагаар хотоос гаргаж байна. Хэрэв үнэхээр асуудалд тохирсон зөв шийдэл энэ мөн байсан бол хүмүүс өөрсдөө автобусанд нь чихэлдээд суух байлаа. Гэвч тэгэхгүй байгаа. Ингэснээрээ тэр хүмүүсийн болон тэдэнд тусалдаг хүмүүсийн амьдралыг асар их хүндрүүлж байна” гэжээ.

Мөн Лэ Рэвэрс дэ ла Мэдайллэ хэмээх өөр нэг бүлгэмийнхэн “Парисын ойр орчмын нутгуудаас эрх баригчид “зохимжгүй” гэж үзсэн хүмүүсээ хөөн гаргаж байна. Бид энэ удаагийн олимп өмнөхүүдээсээ өөр болно гэж найдаж байлаа. Гэвч хамгийн эмзэг давхаргынхныгаа дээрэлхсэн, ямар ч олиггүй наадам болох бололтой” гэж ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сүүлийн 13 сарын хугацаанд хотын майхан хорооллын нийт 12545 хүнийг албадан нүүлгэсэн гэнэ.

 

Эх сурвалж: Chinadaily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
OYUN
102.88.83.115
   /
6 сарын 6. 15:52

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24