Словени улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрчээ
6 сарын 5. 12:090

Мягмар гарагт Словенийн парламент Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг олонхын саналаар дэмжжээ. Саяхан Испани, Норвег, Ирланд улсууд ийм шийдвэр гаргасан юм.

Словенийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, уг саналыг эцэслэн батлуулахаар парламентад илгээсэн байна. Улмаар 90 суудалтай парламентын 52 гишүүн дэмжсэн санал өгсөн бол үлдсэн хууль тогтоогчид түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ.

Өмнө нь Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орны долоо нь л Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байсны тав нь ЕХ-нд элсэхээсээ өмнө буюу 1988 онд хүлээн зөвшөөрснөө зарласан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд юм. Харин Швед улс 2014 онд хүлээн зөвшөөрсөн байна.

Дэлхийн 140 гаруй улс буюу НҮБ-ын гишүүдийн гуравны хоёроос илүү хувь нь Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50