Ж.Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ
7 сарын 18. 10:270

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан ба өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн тухай Цагаан ордон мэдэгджээ.

АНУ-ын төрийн тэргүүн ковидын вакцинд хамрагдаж, нэмэлт тунг хийлгэсэн байсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлсэн байна. Ж.Байден өмнө нь хоёр удаа ковидын халдвар авч байсан юм.

Өдгөө 81 настай Ж.Байден лхагва гарагт Лас-Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлсэн байна. Харин тухай өдрийн орой болох сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлэхээр товлоод байснаа цуцалжээ.

Зургаадугаар сарын сүүлчээр болсон мэтгэлцээнд тааруухан оролцсон, нас өндөр болсны учир өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалт нэмэгдсээр байгаа энэ үед тэрбээр халдвар авсан байна.

Ерөнхийлөгч Делавэр дахь өргөөндөө тусгаарлагдах бөгөөд энэ хугацаанд бүх үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэнэ гэж К.Жан-Пьер мэдээлжээ. Ерөнхийлөгчийн эмч Кевин О'Коннорын хэлснээр, Ж.Байденд нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Сонгуулийн өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалтууд улам бүр нэмэгдэж буй энэ үед Ж.Байден халдвар авчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Ардчилсан намын 20 орчим улстөрч түүнийг өрсөлдөөнөөс гарахыг уриалсан бөгөөд тэдний дотор Калифорни муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Адам Шифф хэлэхдээ, Байден ерөнхийлөгч асан Дональд Трампыг ялж чадах эсэхэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “галт бамбарыг буухиалан дамжуулахыг” Ж.Байденд уриалсан байна.

Хэрвээ эмч нар өөрийнх нь талаар “эрүүл мэндийн асуудалтай” гэсэн дүгнэлт хийвэл өрсөлдөөнөөс гарах талаар бодож үзнэ гэдгээ Ж.Байден анх удаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38