Их Британид парламентын сонгууль болно
7 сарын 4. 11:290

Их Британийн парламентын Нийтийн танхимын сонгууль пүрэв гарагт буюу өнөөдөр болно.

Парламентын доод танхимын 650 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд олонхын суудал авсан нам засгийн газрыг байгуулах эрхтэй болно.

Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын дарга Риши Сунак ээлжит бус сонгууль явуулахаа тавдугаар сарын 22-нд зарласнаас хойш олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд сөрөг хүчний Лейборист нам ялах төлөвтэй байна.

Энэ удаагийн сонгуулиар лейбористууд 431 суудал (2019 онд болсон сонгуулиас 229-өөр илүү) авах төлөвтэй байгааг "YouGov" социологийн компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Хэрэв ийм тооны суудлыг авч чадвал 1997 оны сонгуулиар 419 суудал авч, намаа ялалт хүргэж байсан Тони Блэйрийн амжилтыг давах болно.

Их Британи нь тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог мажоритар сонгуулийн тогтолцоотой. Энэ нь уламжлалт намуудад давуу талыг олгодог.

Саналын хуудсуудыг долоодугаар сарын 5-ны өглөө гэхэд тоолж дууссан байх ёстой. Хэрэв лейбористууд ялбал 14 жилийн дараа дахин засгийн эрхэнд гарна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
22024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
22024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50