АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
9 сарын 12. 11:330

ОХУ-ын эрх аригчид энэ долоо хоногт Хятадтай тогтоосон холбоо нь аливаа гадаадын орны эсрэг чиглэсэн үйлдэл биш ч гэлээ хэрэв АНУ-аас аюул заналхийлбэл хоорондоо нэгдэхэд бэлэн гэдгээ зарлажээ.

Тухайлбал, ОХУ-ын гадаад хэргийн сайд Мариа Захарова АНУ-ын пуужингуудыг Японд байрлуулж болзошгүй асуудлаар ярихдаа “АНУ-ын давхар давхар дарамтын хариуг Бээжин, Москва хоёр нугалж барина гэдгийг та бүхэнд сануулъя” гэсэн байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс харвал, АНУ цэргийн хамтарсан сургуулилалтдаа зориулж Японд дунд тусгалтай Тайпон пуужингаа байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар Захарова мөн “ОХУ, БНХАУ хоёул пуужингийн аюул даамжирвал нэн даруй хариу арга хэмжээ авна, тэгэхдээ улс төрөөс дэндүү ангид арга хэмжээ авна. Энэ талаар хоёр улс дахин дахин хэлэлцэж тохирсон. Манай хоёр орны холбоо бусад улстай дайсагнах зорилгогүй ч энэ дарамт бол өөр хэрэг. Хэрэв манай хоёр орны эсрэг нэг цэгээс дайсагнасан бодлого баримталбал, манай хоёр улс хамтарч хариу цохилт өгөхөд буруудах юмгүй” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 онд Хятадын дарга Ши Жинпинтэй “хязгааргүй” хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, энэ онд түүнийгээ бүүр ч нягтруулан, шинэ түвшинд холбоотон болохоор тохиролцсон юм.

Хэдий тус хоёр улс цэргийн тал дээр холбоотон болсноо албан ёсоор зарлаагүй ч В.Путин өнгөрсөн долоо хоногт “Манай хоёр орон байж болох бүх зүйл дээр холбоотон” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47