Tesla-д итгэл хүлээлгэж байсан анхны хөрөнгө оруулагчид нь компанийг орхих болжээ
6 сарын 6. 9:141

Америкийн цахилгаан автомашины Tesla компанид анх хөрөнгө оруулалт хийж байсан институцийн хөрөнгө оруулагчид эхнээсээ тус компанийг орхих болжээ. Учир нь нэгэн үе “тэнгэрт гарч” байсан Tesla-гийн хувьцаа ахиж хэзээ ч тэр түвшинд хүрэхгүй хэмээн үзсний үндсэн дээр ийм шийдвэр гаргацгааж байгаа аж.

Тодруулбал 2019-2021 оны хооронд тус компанийн хувьцааны үнэ ойролцоогоор 14 дахин өсөж байсан билээ. Гэвч 2021 оны хоёрдугаар хагаст оргилдоо хүрснээс хойш өнөөг хүртэл 50 орчим хувиар унаад байгаа юм. Улмаар зах зээлийн үнэлгээний хувьд 600 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Энэ жил л гэхэд 30 хувиар унасан бөгөөд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн муу хувьцааны нэгд тооцогдож байгаа аж.

Гүйцэтгэх захирал Илон Маск ирэх онд хямд загвар гаргаж зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн ч Хятадын цахилгаан автомашины зах зээл дэх үнийн өрсөлдөөнд ялагдал хүлээснээр компани ирээдүйд илүү их бэрхшээлтэй тулгарах болно гэж хөрөнгө оруулагчид нь үзэж буй юм.

Gabelli сангийн багцын менежер Жон Белтон орон нутгийн цагаар 5-ны өдөр Reuters агентлагт хэлэхдээ “Теsla-гийн санхүүгийн суурь байдал бодит байдлаас маш зөрүүтэй болсон шиг санагдаж эхлээд байна. Автомашины компанийн үндэс суурь нь хувьцааны үнийг нь зөвтгөх чадвартай байх ёстой гэж би үзэж байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Gabelli сан 2022 оны эхээр худалдаж авсан Тesla-гийн 65.900 хувьцааг энэ оны эхний улиралд борлуулж дуусгасан байна.

Тesla-гийн хувьцаа ид өсөж байх үед хөрөнгө оруулагчид тус компанийг автомашин үйлдвэрлэгч гэхээсээ илүү мэдээллийн технологийн компани гэж үнэлэн хувьцааг нь олноор худалдаж авч байсан билээ. Гэвч сүүлийн үед Tesla-д итгэдэг байсан хөрөнгө оруулагчид хүртэл компанийн цаашдын хэтийн төлөвт эргэлзэж эхэлжээ.

Morningstar сангийн үнэлгээний агентлагийн мэдээлснээр 2019 оноос хойш Теsla-гийн хувьцааг эзэмшиж байсан 18 хамтын сангийн 10 нь энэ оны эхний улиралд өөрийн эзэмшлийн хэмжээг бууруулсан байна. Тодруулбал эдгээр сангуудын дөрөв нь 15 гаруй хувиар бууруулсан бол зөвхөн таван сан л хувьцаагаа багахан хэмжээгээр нэмэгдүүлжээ. Гэвч үүнийг Уолл Стрит Теsla-гийн хувьцааг бүрмөсөн орхисон гэж ойлгож болохгүй юм.

LSEG-ийн шинжээчдийн 19 нь тус компанийн хувьцаанд "худалдан авахад тохиромжтой”, "идэвхтэйгээр худалдан авахад тохиромжтой" гэсэн үнэлгээ өгсөн байна. Энэ нь өнгөрөгч 2-р сард 17 шинжээч эерэг үнэлгээ өгч байсантай харьцуулахад сайжирсан үзүүлэлт юм.

49 шинжээч Tesla-гийн дундаж зорилтот үнийг 178.95 ам.доллар хэмээн таамаглаж байгаа нь өнгөрөгч 3-ны өдрийн хаалтын ханшаас ойролцоогоор 1.5 хувиар өндөр байна.

Гэвч зарим шинжээчид тус компанийн хувьцааны талаар маш сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал Gerber Kawasaki Wealth компанийн гүйцэтгэх захирал Росс Гербер 10 жилийн өмнө худалдаж авсан Теsla-гийн 500.000 ширхэг хувьцаагаа худалдсаар эзэмшлийн хэмжээгээ 300.000 болгон бууруулаад байгаа юм.

Тэрээр “Би тоглоом дууссан гэж бодож байна. Сүүлийн жил хагасын хугацаанд Маск зөвхөн өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээр бизнесээ үргэлжлүүлж, “хувийн тоглолт” хийн компани болон түүний хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол түүнд огт хамаагүй мэт аашилж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Маскаар удирдуулж байгаа цагт Теsla-гийн хувьцаа одоогийн үнэлгээнээсээ даруй 40 хувиар бага буюу ердөө 100 ам.долларт хэлбэлзэх болно гэж тэрээр тооцоолжээ.

Мөн Теслагийн хувьцааны үнэ ирээдүйн гүйцэтгэлтэй нь харьцуулахад маш өндөр байгаа талаар шинжээчид дүгнэх болов.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө 560 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь ирээдүйн ашгаас 64 дахин их түвшинд байгаа юм. Тэгвэл хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nvidia компанийн энэ үзүүлэлт 37.8 дахин их, Super Microcomputer-ийнх 23.2 дахин их байгаатай харьцуулахад энэ нь хамаагүй өндөр түвшинд байна.

Түүнчлэн нэг салбарын General Motors 4.7, Ford Motors 6.4, Тоyota Motors 10.1 дахин их байгаатай харьцуулахад асар их зөрүүтэй байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
OYUN
129.205.113.168
   /
6 сарын 6. 15:21

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50