Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн уурхайн ажилчид ажил хаяжээ
8 сарын 15. 1:140

Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн уурхайн ажилчид ажил хаялт зарласан нь зэсийн нийлүүлэлт тасалдахад хүргэж, үнэ өсөхөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг дэлхий дахинд төрүүлээд байна.

Ройтерс болон орон нутгийн бусад мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, Чилийн хойд хэсэгт орших Эскондида уурхайн ажилчид удирдлагуудтайгаа цалин хөлсний асуудлаар хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон даруйд ажил хаялт зарлаж, дэлхийн зэсийн зах зээлд тодорхой бус байдлыг үүсгээд буй талаар онцлов.

Эскондида уурхай нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай бөгөөд дэлхийн жилийн зэсийн үйлдвэрлэлийн ойролцоогоор 5 хувийг хариуцдаг аж. Түүнчлэн Австралийн BHP компани тус уурхайн 57 хувийг эзэмшдэгээс гадна удирдлагын эрх үүргийг хариуцдаг юм.

Тодруулбал 2400 ажилчинтай тус уурхайн үйлдвэрчний эвлэлийнхэн энэ оны эхээр зэсийн үнэ огцом өссөн гэх шалтгаанаар урамшууллыг нэмэгдүүлж, ажлын өдрийг богиносгохыг шаардсан ч удирдлагуудтайгаа тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас ийнхүү ажил хаялт зарласан байна.

Тус компани яаралтай системийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ч олборлолтоо хэр хэмжээгээр бууруулах талаар мэдээлэл өгөөгүй аж.

Одоогоор тус уурхайн ажилчдын ажил хаялт зэсийн үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч олборлолт нэг, хоёр долоо хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм.

2017 онд Эскондида уурхайн ажилчид 44 хоног ажил хаяснаар зэсийн үйлдвэрлэл зогсож байсан удаатай.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38