Залуу үеийнхэн, оюутан сурагчдад хөгжих хамгийн чухал орчин бол коммьюнити. Оюутны ширээ, сургуулийн анги танхим, ажлын орчноос хальж, танилын хүрээгээ өргөжүүлэн, бие биеэсээ суралцах, хамтдаа хөгжихийн утга учрыг ухамсарлаж яваа орчин цагийн залуу үеийнхэнд коммьюнитид нэгдэх боломжийг олгох нэгэн сонирхолтой үйл явдал бол Tsoilogsoz коммьюнитигийн сар бүр Compass карт эзэмшигч залуустаа зориулан зохион байгуулдаг арга хэмжээ юм.
Сар бүр өөр өөр онцлогтой, өөр өөр чиглэлийн хүрээнд зохион байгуулагддаг уг эвентэд оролцсоноор салбар салбарын хөгжиж яваа залуустай танилцахаас гадна тухайн салбарын экспертүүдтэй уулзаж, мэдлэг туршлага хуримтлуулах боломжтой байдаг.
Та хүрээллээ тэлж, TsoilogsoZ залуусын коммьюнитид нэгдэхийг хүсвэл ЭНД дарж “COMPASS” картаа үнэ төлбөргүй, хүссэн газраасаа онлайнаар захиалаарай.
Яагаад Compass карт гэж?
Чи интроверт үү, эсвэл экстроверт үү? Ажил хэрэгч үү, эсвэл хорвоо ертөнцийг сониучирхах дуртай судлаач нэгэн үү? Өөрийн зан төлөв, хувь хүний онцлогт тохирсон картыг захиалан, эвентэд оролцсоноор өөртэйгөө ижил сонирхолтой, зан төлөвтэй эсвэл өөрөөсөө тэс өөр нэгэнтэй танилцаж, тэднээс суралцах, тэдэнтэй туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломжийг өөртөө нээж чадна. Хамгийн гол нь Compass картыг захиалснаар сар бүрийн энэхүү эвентэд уригдах юм шүү.
Өмнө нь ямар ямар эвент зохион байгуулагдаж байсан гээч?
Compass Card эзэмшигчид сар бүр санхүү, боловсрол, амьдралын хэв маяг, нийгмийн хариуцлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд арга хэмжээнд урилгаар оролцох бөгөөд улирал бүрийн төгсгөлд бүр олуулаа цуглардаг. Тухайлбал, гуравдугаар сарын арга хэмжээ “Financial Well Being” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд амжилттай хөрөнгө оруулагч эрхмүүд туршлага, алдаа онооноосоо хуваалцаж, залуус сонирхолтой quiz, movie night, воркшопд оролцон, "Investor"-уудын ертөнцөөр хамтдаа аялж өнгөрүүлсэн байна.
Эх сурвалж: Богд Банк