БНСУ: 2023 онд хамгийн олон бага насны хүүхэд гэмт хэрэг үйлдсэн
6 сарын 6. 14:080

БНСУ-д өнгөрсөн жил сургуулийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн хэргээр баривчлагдсан хүүхдүүдийн тоо 15 мянга давсан нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр тоо гэнэ.

Бүртгэлээс харахад мөнгө дээрэмдэх, бусдын эд хөрөнгө эвдэн сүйтгэх гэх мэт гэмт хэрэг мэдэгдэхүйц өссөн агаад хэрэг үйлдэн баривчлагдсан бага ангийн хүүхдийн тоо хоёр оронтой болж өссөн нь буруу үлгэр дуурайл бага насны хүүхдүүдэд нөлөөлж байгаагийн баталгаа болж байна.

Тухайлбал, Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын хүүхэд хамгааллын “Youth Polnet” платформд өнөөдөр/06.06/нийтлэгдсэн мэдээллээс харвал, 2023 онд сургуулийн орчинд гарсан хүчирхийллийн гэмт хэргээр нийт 15,438 хүүхэд баривчлагдсан нь өнгөрсөн оны 14,432 хэмээх тооноос долоон хувиар өссөн үзүүлэлт, цаашлаад сүүлийн таван жилд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо юм.

Түүнээс өмнөх онуудыг авч үзвэл, 2018 онд 13,367, 2019 онд 13,584, 2020 онд хөл хорионы улмаас буурч 11,331, 2021 онд 11,968, үүнээс хойш эргэн өсөж 2022 онд 14,432 болжээ.

Өнгөрсөн жилийн хүүхдийн гэмт хэргүүдийг ангилж үзвэл, бусдын биед халдаж, гэмтээсэн 7,549 буюу 48.9 хувь, түүний араас25.1 хувь буюу 3,871 нь бэлгийн хүчирхийлэл, бусад буюу барьцаалсан, хорьсон, заналхийлсэн, хулгайлсан гэх мэт хэрэг 8.2 хувь 1,272, эд хөрөнгө, мөнгө дээрэмдсэн 6.6 хувь буюу 1,023, дарамталсан 1.6 хувь буюу 241, эд зүйл эвдэж сүйтгэсэн 1.4 хувь буюу 222 хүүхэд бүртгэгдсэн байна.

Харин насаар нь ангилж үзвэл, 32.4 хувь буюу хамгийн олон 5,005 хүүхэд дунд анги, бусад хүүхдүүд (сургуульд сурдаггүй) 31.8 хувь буюу 4,915, ахлах ангийн хүүхэд 24.7 хувь буюу 3,815, бага ангийн хүүхэд 11 хувь буюу 1,703 байгаа аж.

Мөн түүнээс гадна өнгөрсөн онд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийн тоо 66,642 хүрсэн нь өнгөрсөн оныхоос 8.9 хувь өссөн үзүүлэлт юм. Үүний дотор өсвөр насныхан(10-14 нас) 19,654 байгаа нь өнгөрсөн оныхоос 19.6 хувь өссөн үзүүлэлт аж.

 

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24
Бээжин цахилгаан машины татварын асуудлаар ЕХ-той хэлэлцэнэ
2024-6-25 10:53