Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо
6 сарын 14. 8:320

АНУ-ын Сангийн яам лхагва гарагт хоригийн жагсаалтад оруулсны дараа Москвагийн бирж (MOEX) ам.доллар, еврогийн арилжааг зогсоож байгаагаа мэдэгджээ. Арилжааг зургаадугаар сарын 13-наас зогсооно гэж тус биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Эдгээр валютаар хийх санхүүгийн хэрэгсэл, хувьцаа, үнэт металлын арилжааг зогсоожээ.

Хоригийн жагсаалтад мөн ОХУ-ын гадаад валютын зах зээл дээрх ам.долларын арилжаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Үндэсний клирингийн төв, Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төв багтжээ. Зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "валютын зах зээл болон үнэт металлын зах зээл дээр ам.доллар, еврогоос бусад бүх хэрэгслээр арилжаа явагдана" гэж Москвагийн биржийн мэдээлэлд дурдсан байна.

Шинэ хориг хэмжээ нь батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн "Оросын санхүүгийн системийн бүтэц"-ийн эсрэг чиглэсэн гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.

Хориг арга хэмжээ нь рублийн хөрвөх чадварыг хязгаарлаж, Оросоос валют гаргах зардлыг нэмэгдүүлж, Оросын экспортлогчдод валютыг таатай ханшаар арилжахад хүндрэл учруулна гэж Европын бодлогын шинжилгээний төвийн /CEPA/ зочин судлаач Александр Коляндр “The Bell” сонинд ярьжээ.

ОХУ-ын Төв банкнаас ам.доллар, еврогоор хийх гүйлгээг биржийн бус түвшинд хийнэ гэж мэдээлжээ. Тус банк рублийн албан ёсны ханшийг банкны тайлангийн мэдээлэл, биржээс гадуурх дижитал худалдааны платформуудын мэдээлэлд үндэслэн тогтоох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24