Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Аргентин гаралтай есөн настай мото тамирчин Лорензо Сомашини Бразилын Сао Пауло дахь Интерлагос Сиркүйт бэлтгэлийн зам дээр осолдон нас барлаа.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт Жр цомын тэмцээний эхний нээлттэй бэлтгэлд оролцож байхдаа осолджээ. Албаныхны мэдээллээр ослын дараа тамирчинд мэргэжлийнхэн анхны тусламж үзүүлж, яаралтай тусламжийн өрөөнд хүргэн биеийн байдлыг нь тогтворжуулаад Жерал дэ Пэдрэйра эмнэлэгт, тэндээсээ дахин Альберт Эйнштэйн эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
Гэвч хүү эрчимт эмчилгээ хийлгэж байх явцдаа энэ даваа гаргийн 7:43 цагт нас баржээ.
Дасгалжуулагч Диэго Пиэрлуижигийн мэдээлснээр хүү Пинэйрино буюу тойрог замын хамгийн удаан хэсэгт 40км.ц хурдтай явж байгаад маш зөөлөн унасан гэнэ. Гэвч Лоло(хүүг дууддаг нэр) толгойгоо эвгүй дарж унаснаас гавал нь гэмтжээ.
Эх сурвалж: CNN
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Ene balai sportiig horigloh heregtei baga masnii huuhded neeree 9 nastai huu europchuud neeree arai uur settelgeetei bid nariig ch arai guitsehgui vem daa hainga herenggui hamaagui
Ee huurhdu
Харамсалтай