Хүмүүс мэдээ уншихаас улам олноороо татгалзаж байна
6 сарын 17. 11:280

Дэлхий даяар олон орны хүмүүс мэдээ мэдээллийг хар бараан, муу муухай, уйтгартай гэх мэт шалтгаанаар уншихаас зориуд татгалзах нь олширчээ.

Оксфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор 2017 онд судалгаанд оролцогчдын 29 хувь нь мэдээ мэдээллээс хэргээр зайгаа барьдаг гэж байсан бол энэ тоо өдгөө арван хүн тутмын дөрөв буюу 39 хувьд хүрчээ. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр тоо гэнэ.

Судлаачдын үзэж байгаагаар хүмүүс улам олноороо мэдээнээс зайлсхийх болсонд Украин, Ойрхи Дорондод болж буй дайн тулаанууд гол нөлөө үзүүлж байгаа бололтой.

Судалгааг нийт 47 орны насанд хүрсэн 94943 хүнээс авчээ. Олон оронд сонгууль өрнөж байгаагаас шалтгаалан сонгуультай холбоотой мэдээнүүдийн хандалт мэдэгдэхүйц өсөж байгаа ч нийт мэдээний хандалтуудыг тооцоод үзэхэд аажмаар тогтмол буурах хандлагатай байгаа аж.

Мөн 2017 онд судалгаанд оролцон хүмүүсийн 63 хувь нь мэдээ мэдээллийг тун идэвхтэй уншдаг гэж байсан бол өдгөө ердөө 46 хувь болтлоо буурсан байна. Ялангуяа ИБУИНВУ-д энэ тоо хоёр дахин буурчээ.

Түүнээс гадна хүмүүсийн мэдээнд итгэх итгэл цар тахлын үеэс хойш дөрвөн хувиар буурч 40 хувь болсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09